Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны бүтэц орон тоо:
Албаны чиг үүрэг:
- Иргэний агаарын тээврийн салбарт ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг удирдан зохион байгуулах, бодлого, чиглэлийг тодорхойлох, удирдлагад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллах;
- Иргэний агаарын тээврийн салбарт ерөнхий зориулалтын нисэхийн удирдлага, эрх зүйн орчныг хөгжүүлэх;
- Ерөнхий зориулалтын нисэхийг аялал жуулчлал, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх ажлыг дэмжин хөгжүүлэх;
- Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрмүүд, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2016-2020, “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр” болон бусад холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүдийг удирдлага болгон ажиллах;
- Иргэний нисэхийн ерөнхий газрын салбарын үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ерөнхий зориулалтын нисэхийн үйлчилгээ, үйл ажиллагаа, дэд бүтцийг хөгжүүлэх;
- Ерөнхий зориулалтын нислэгийн үйл ажиллагаа агаарын навигацийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах оновчтой тогтолцоог нэвтрүүлж, салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, мэргэшүүлэх болон ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
- Сургалт, дадлагын үйл ажиллагаанд олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын стандарт шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн сургалтын арга барил, шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг сурган дадлагажуулах, хүний нөөцийг боловсронгуй болгох бодлогод хувь нэмэр оруулах;