Нийтлэгдсэн 2018-07-27

ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛТЭС

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 151 дүгээр тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд уг тушаалын хавсралтад Төсөл, хөтөлбөрийн хэлтсийг шинээр байгуулсан.

Тус хэлтэс нь Монгол Улсын Иргэний нисэхийн салбарыг Үндэсний хөгжлийн бодлого, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт, баримт бичигт нийцүүлэн шинэчлэн хөгжүүлэх, инновацийн болон хөгжлийн бодлогыг боловсруулах, түүнд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн болно.

Мөн тус хэлтсийн харьяа Мэдээллийн технологи, инноваци судалгаа хөгжлийн алба болон Ерөнхий зориулалтын нисэхийн хөгжүүлэх алба тус тус байгуулагдан ажиллаж байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper