Нийтлэгдсэн 2018-08-03

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХУВЬ ХҮМҮҮС, АЖ АХУЙН НЭГЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Иргэний нисэхийн ерөнхий газрын Төсөл, хөтөлбөрийн хэлтэс, Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх алба, Мэдээлэл технологи, инноваци судалгааны албаны удирдлагууд Ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Sky Friends” хувийн аэродромын үйл ажиллагаатай танилцлаа.
Түүнчлэн “Монголын ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбоо”, “Young Eagle General Aviation” -ы удирдлагуудтай ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 сарын 02-ны өдрийн 120 дугаар тогтоолоор батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд ИНЕГ-ын зүгээс Ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болон үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн санаачилсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper