Монгол Улсад Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан иргэний нисэхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Холбоо, навигаци, ажиглалтын албаны Ажиглалт, автоматжуулалтын хэсгийн дарга Бадамдоржийн Цогоог Алтан гадас одонгоор, шагнасныг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом өнөөдөр гардууллаа.
Түүнчлэн ажил хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, төрийн дээд одон медалиар хүртсэнд нь ИНЕГ-ын Даргын зөвлөл баяр хүргэж хүндэтгэл үзүүлэн мөнгөн аяга, алд цэнхэр хадгийн хамт дурсгав.