Дэлхийн II дайны дараа БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс улс орны амьдралыг дайны үеийн байдлаас энх тайван цагт шилжүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх талаар нийгэм, эдийн засаг руу чиглэсэн ажлуудын голлох хэсэг нь шуудан, харилцаа холбоо, авто ба агаарын тээвэр, төмөр замыг хөгжүүлэх талаар байв. Тус зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн “Иргэний нисэх онгоцны ангийг байгуулах тухай” 1946 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоол гарчээ. Тогтоолд “Аймгийн төвүүдтэй харилцах харилцааг үндсээр нь сайжруулах, Засгийн газрын ба иргэний шуудан түргэн хүргэх, тэрчлэн тус улсын ард түмэнд хүн эмнэлэгийн яаралтай тусламжийг үзүүлэх цэргийн яамны шууд харъяанд Агаарын иргэний нисэх отръядыг байгуулсугай” гэж заажээ.
Нийтлэгдсэн 2018-03-10