Иргэний агаарын нисэх отръядын анхны даргаар Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1947 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0167 тоот тушаалаар нисэх холимог 5-р хорооны нислэгийн туслах Дугарын Гунгааг томилжээ. Иргэний нисэхийн анхны отръяд “Супер” онгоц 7, По-2 онгоц 1-гээр байгуулагджээ. “Супер” онгоцыг 1945 онд Японоос 12-ыг олзолж, зохих шалгалт, техникийн үзлэг хийсний үндсэнд 7 онгоцыг нь нислэгт тэнцүүлж, иргэний тээвэрт шижүүлсэн байна. Тус онгоцыг Монголын цэргийн нисэх хүчний дунд үеийнхэн буюу хөгжлийн оргил үед нь алба хааж байсан алдарт нисгэгч Д.Гунгаа, У.Даравгар, М.Осор, Д.Жамбалдорж нар эзэмшин Дундговь, Сайншанд, Өндөрхаан, Сүхбаатарын чиглэлд иргэний нислэгийн үүргийг анх удаа биелүүлжээ.
Нийтлэгдсэн 2018-03-10