08 дугаар сарын 18 буюу намрын эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Хэнтий аймаг дах “Өндөрхаан” нисэх буудлын түүхт 60 жилийн ой болж өндөрлөлөө.
Ойн баярын үеэр Арабын эдийн засгийн Кувейтын сангийн 3,5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдах шинэ нисэх буудлын шав тавих ёслол боллоо. Энэхүү баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, ИНЕГ-ын харъяа Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ундрах, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхзаяа, Монголын нисэх буудлуудын холбооны тэргүүн, Гурвансайхан нисэх буудлын дарга П.Болдбаатар, Баруун-урт нисэх буудлын дарга Ж.Ганболд, “Өндөрхаан” нисэх буудлын дарга Д.Цэрэндондов зэрэг зочид төлөөлөгчид болон үе үеийн ахмад буурлууд, ажиллагсад оролцлоо.
Нийтлэгдсэн 2018-08-22