Иргэний агаарын тээврийн шинэ онгоцууд хүлээн авах бэлтгэл
Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд “Зарим аймгийн төвийг агаарын тээврээр холбох”, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд “Иргэний агаарын тээврийг бие даасан тээврийн салбар болгох” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗХУ-ын Москва хотноо болсон социалист орнуудын иргэний агаарын тээврийн байгууллагуудын зөвлөгөөнд Д.Гунгаа тэргүүтэй Монголын нисэх хүчний төлөөлөгчид анх удаа оролцож, зөвлөгөөний явцад ЗСБНХУ-ын Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын удирдлага болон социалист орнуудын иргэний агаарын тээврийн төлөөлөгчтэй санал солилцож, хурлын дүнг МАХН-ын Төв хороо, Засгийн газрын зохих удирдах хүмүүст танилцуулан, иргэний агаарын тээврийн зарим шинэ онгоцуудыг хүлээн авах нисэх багийг бэлтгэх, нисэх хүчний нийт нисэх бүрэлдэхүүнийг шинэ эд ангийг хүлээж авах бэлтгэлд шилжүүлж эхэлсэн байна.