Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/369 тоот тушаалаар байгуулагдсан Нисэх буудлуудыг удирдах газар/НБУГ/ нь Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал/УБХОУШНБ/-ын хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгээр шалган баталгаажуулах ажлын хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, түр журам, заавруудыг боловсруулснаар Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба/НААХЗА/-нд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ИНД-139-ийн 139.53-ын дагуу аэродромын гэрчилгээ эзэмших өргөдлийг гаргасан байна.
НААХЗА-ны гэрчилгээжүүлэлтийн баг УБХОУШНБ-д 08 дугаар сарын 13-ны өдөр ИНД 139-ийн 139.57-ын дагуу эхний хяналтын үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн ба 08 дугаар сарын 20-ны өдөр үйл ажиллагааны бэлэн байдлын дасгал сургуулилтын үеийг хянаж шалгасан байна.
Ийнхүү НБУГ-ын инженер, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны дүнд НААХЗА-наас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 18/04 тоот “Аэродромын түр зөвшөөрөл”-ийг ИНД-139-ийн 139.59-ийн дагуу НБУГ-т олгосон нь нисэх буудлын хөгжлийн түүхэнд тэмдэглэгдэх нэгэн чухал үйл явдал тохиож, ийнхүү анхны гэрчилгээгээ авлаа.