Агаарын навигацийн тоног төхөөрөмж
ИАТ-ийн талаар ЗХУ-тай 1956 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу Улаанбаатар-Сайншандын нисэх онгоцны буудлын тоноглол, төхөөрөмж, эд хэрэглэл, ИЛ-14 онгоц 5-ыг хүлээн авч иргэний агаарын тээвэрт ашиглаж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийг урьж авчран дагалдуулах, дотоод гадаадын агаарын шугамд Монгол Улс өөрийн багийг бие даан нисгэх болжээ. 1957 оны 11 дүгээр сарын сүүлчээр Улъяновскт суралцаж ирсэн “Ил-14”-ийн экипаж, Ил-14 онгоцоор Хөвсгөл, Дундговь аймагт техникийн анхныхаа нислэгийг амжилттай хийжээ. Улаанбаатар хот болон Сайншандын нисэх онгоцны буудалд ПАР-3 станц тавьжээ. Мөн энэ үед богино долгионы “РСБ-3” радио станцыг тавьж анхны холбоочид томилогджээ.