2018.08.16-ны өдөр Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар өөрийн харъяа албадын хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат албадын явуулж буй технологи үйл ажиллагаа хэвийн байгааг дүгнэн хүлээн авч үлдсэн хугацаанд ИНЕГ-ийн даргатай байгуулсан гэрээний биелэлтийг 100% хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Нийтлэгдсэн 2018-08-27