Нийтлэгдсэн 2018-08-30

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХОЛБОО, НАВИГАЦИ, АЖИГЛАЛТЫН АЛБАНД АЖИЛЛАХ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9,  Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны А/55 дугаар тушаалаар батлагдсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын 1.2 дахь хэсгийг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Холбоо, навигаци, ажиглалтын албанд ажиллах радио холбоо, радио навигаци, радиолокатор, програм хангамж, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологи, сүлжээний инженер болон радиолокаторын цахилгаан тэжээл хариуцсан инженер, тасралтгүй тэжээлийн төхөөрөмж хариуцсан инженер техникийн ажилтнуудын сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн сул ажлын ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

Ажлын байр Боловсрол Мэргэжил

 

Шаардлага Байрлал
1 Радио холбооны инженер Дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй Цахилгаан холбоо, Радио холбоо, Электроник инженер Утасгүй холбоо, дамжуулах сүлжээ Радио холбооны тоног төхөөрөмжүүдийн параметрүүдийг хэмжих дүн шинжилгээ хийх  тооцоолол хийх чадвартай байх, мэдээллийн технологийн мэдлэгтэй байх Төв аймаг Сэргэлэн сум, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал
2 Радионавига-цийн инженер Дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй
3 Радиолокато-рын нөхөн хангалтын инженер Дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй Утасгүй холбоо, дамжуулах сүлжээ Радио холбооны тоног төхөөрөмжүүдийн параметрүүдийг хэмжих дүн шинжилгээ хийх  тооцоолол хийх чадвартай байх, мэдээллийн технологийн мэдлэгтэй байх Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл дэх орон нутгийн алслагдсан байгууламжид ажиллах
4 Програм хангамжийн инженер

 

Дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй Програм хангамжийн инженер

 

Обьект хандалтат програмчлалын мэдлэгтэй, PHP REST-API хөгжүүлж байсан туршлагатай, туршлагаа баталсан байх

HTML5, CSS3, LESS, SASS compiler, Jquery, VUE, Anuglar.js, Bootstrap, MaterializeCSS гм FrontEnd вэб технолгуудын мэдлэгтэй.

Laravel, Codeigniter, болон бусад MVC framework дээр ажиллах туршлагатай, чадвартай

MySQL болон MSSQL, өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай.

Apache, Linux, Windows серверүүд дээр ажиллах чадвартай

Version Control Tools хэрэглэх чадвартай Git, BitBucket

Улаанбаатар хот Холбоо, навигаци, ажиглалтын алба
5 Мэдээллийн технологи, Сүлжээний инженер Дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй Мэдээллийн технологи, Сүлжээний инженер Сүлжээний төхөөрөмжүүд, свитч, роутер, галтхана тохируулах чадвартай байх.

Microsoft / Linux/ Unix систем дээр ажиллах чадвартай

Төв аймаг Сэргэлэн сум, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал
6 Мэдээллийн аюулгүй байдлын инженер Дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй Мэдээллийн аюулгүй байдал Мэдээллийн технологи,  сүлжээний инженер IP сүлжээ болон програмчлалын хэл, мэдээллийн аюулгүй байдлын стандартуудын мэдлэгтэй.

Router, switch, firewall болон IPS,IDS, Windows server, Linux/Unix үйлдлийн систем дээр ажиллах чадвартай.

Улаанбаатар хот Холбоо, навигаци, ажиглалтын алба
7 Радиолокато-рын цахилгаан тэжээл хариуцсан инженер Дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй Цахилгааны инженер Цахилгаан шугам сүлжээ, цахилгаан хангалтын  тоног төхөөрөмжийн гэмтэл, оношлох засварлах чадвартай байх Хөвсгөл аймаг Мөрөн хот, Хэнгэрэгтэй дэх радиолокаторын байгууламж
 8 Тасралтгүй тэжээлийн төхөөрөмж /UPS/ хариуцсан инженер Дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй Электроникийн инженер Электрон тоног төхөөрөмжийн засвар, Микроконтроллер дээр ажиллах, зохион бүтээх чадвартай байх Улаанбаатар хот Холбоо, навигаци, ажиглалтын алба

Сонгон шалгаруулах комисс зарлагдсан ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн тулган шалгаж, шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

Сонгон шалгаруулалтыг 2018 оны 09 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд дараах 3 үе шаттайгаар явуулна.  Үүнд:

  1. Ерөнхий шаардлага: Диплом (Голч дүн 2,8-аас дээш байх), дипломын ажлын бүтээл, англи хэлний түвшин, туршлага мэргэшсэн байдал, эрүүл мэнд (сэтгэц мэдрэл болон сүрьеэгийн шинжилгээний бичигтэй байх) 09.14-ний өдөр

/Ерөнхий шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцогчийг дараагийн шатны шалгаруулалтад оролцуулна./

  1. Мэргэжлийн шалгалт” Суурь мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бичгийн шалгалт буюу

тестийн шалгалтаар авна. 2018.09.17-ны өдөр

  1. Ярилцлагын шалгалт (Мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлох)-ыг бүтээл дипломын

танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэл эрмэлзлэлийг танилцуулах ярилцлагаар авна. 2018.09.18-2018.09.19-ний өдрүүдэд

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, бусад материалыг Иргэний нисэхийн ерөнхий газраас томилогдсон “Сонгон шалгаруулах комисс” 2018 оны 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газрын 215 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ.

Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон дээрх материалыг дутуу бүрдүүлж ирсэн иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

  1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Маягт 1-ийн дагуу/
  2. Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  3. Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  4. Ажил байдлын тодорхойлолт
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  6. Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл
  7. Англи хэлний түвшинг тодорхойлсон гэрчилгээний хуулбар
  8. Эрүүл мэндийн бичиг (Сэтгэц мэдрэл болон сүрьеэгийн шинжилгээний бичиг)

Сонгон шалгаруулалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг  Иргэний нисэхийн ерөнхий газрын www.mcaa.gov.mn цахим хаягаар  авна уу.

Холбоо барих утас: 28-1722, 99997440

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper