Өдөр тутмын нислэг, Агаарын замын урт, Монголын иргэний агаарын тээвэр ашигтай ажиллаж эхлэв.
1959 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 390-р тогтоол гарч Агаарын шуудан тээврийн үйлчилгээг тогтмолжуулах зорилгоор нислэгийг өдөр бүр явуулж байхаар тогтоожээ. 1959 оны 03 дугаар сарын 25-нд Сайд нарын зөвлөлийн 123-р тогтоол гарч, олон улсын болон аймгуудын агаарын замын уртыг шинэчлэн тогтоож, агаарын тээврээр зорчигчдын хөлсийг газрын замын уртаар тооцоолж авч байсныг өөрчлөн агаарын замын уртын хэмжээгээр бодож авч байхаар шийдвэрлэжээ. Монголын иргэний агаарын тээвэр 1959 оноос эхлэн ашигтай ажиллаж улсад ашгийн татвар төлж эхэлжээ.