Нийтлэгдсэн 2018-09-03

2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 03-10-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 09 дүгээр сарын 03ны өдрөөс

09 дүгээр сарын 10ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 05, 06, 10-нд үүлэрхэг. Бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи:  03, 10-нд баруун хойноос 4-7м/с. 05, 06-нд хойно баруун хойноос 6-9м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур:  06, 07-нд сэрүүсч шөнөдөө 01-03 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 03-05 градус дулаан, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 4-нд баруун зүгийн нутгаар, 5-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун зүгийн нутгаар,10-нд ихэнх нутгаар дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана. 

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.09.03

2018 оны 09 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх

“Ханбумбат”  нисэх буудал орчим дахь цаг агаарын урьдчилсан төлөв   

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 03, 04, 10-нд баруун хойноос 5-8м/с, 5, 6-нд хойно баруун хойноос 7-10м/с, Бусад  хугацаанд зүүн хойноос 4-7 м/с байна.

Температур: 05, 06, 07-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 06-08 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө     12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.09.03

 2018 оны 09-р сарын 03-наас 10-ны өдрийг хүртэлх 7 хоногийн

Хөшигийн хөндий орчмын цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 4-нд үүлшинэ. 5, 6-нд үүлэрхэг. 4, 5-нд бороо, 6-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Их төлөв баруун хойноос 7-10 м/с. 5-нд баруун өмнөөс хойш эргэж, 6-нд баруун хойноос 9-13 м/с. Зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ.

Температур: 3, 4 ,8-нд шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. 5, 6-нд сэрүүсч, шөнөдөө 2-4 градус, өдөртөө 9-11 градус дулаан байх төлөвтэй байна.

Төлөв бичсэн синоптик инженер : Д.Долгоржав

ТӨВ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН

Мэдээлэл, үйлчилгээний хэлтэс

2018 оны 9 дүгээр сарын 03аас 9 дүгээр сарын 10-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Хугацааны эхээр ихэнх нутгаар бороо орж, газар тариалангийн нутгаар цочир хүйтэрнэ/

Баруун аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр бороо, Алтай, Хангайн уулсаар хур тунадас орно. Салхи 4, 8-нд зарим газраар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч ширүүснэ. 4-6, 9-нд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градусхүйтнээс 4 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-5, 9-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 5-6-нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан,  өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 5-6-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи 5-6-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 5-7-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 5-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-7-нд ихэнх нутгаар сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан.  Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.

 

 

 

 

 

 

 

 

ЦУОШГ

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

 

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

 ( 2018 оны 8 дугаар сарын 27-ны 08 цагаас 2018 оны 09 дүгээр  сарын 03-ны 08 цаг хүртэлх )

 

Тунадас: 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9 дүгээр  сарын 1-2-нд ихэнх нутгаар бороо орж 0.2-85,0 мм тунадас орсноос хамгийн их нь Өмнөговийн Ноёнд 85,0мм, Булганы Баян-агтад 63,2мм, Хутагт 50,0мм, Хөвсгөлийн Шинэ-идэрт 61,4мм, Рашаантад 57,0мм, Завханы Их-уулд 54,0мм, Төв аймгийн Угтаалд 54,1мм, Жаргалантад 50,0мм, Заамарт 47,0мм, Сэлэнгийн Орхонтуулд 50,0мм, Сүхбаатарын Мөнххаанд 47,0мм, Асгатад 50,0мм  тунадас орсон байна.

Агаарын хамгийн их температур: 7 хоногийн эхээр ихэнх нутгаар дулаарч говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын талаар +25…+30 градус, уулархаг нутгаар +13… +18 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эцсээр сэрүүсч шөнөдөө хамгийн хүйтэн нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр  -4…+1 градус хүрч цочир хүйтэрч, говийн бүсийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2… +7 градус дулаан хоносон байна.

Cалхи:  Ихэнх нутгаар секундэд 5-10 метр.  8 сарын 27-28-нд зарим газраар 12-14 м/с, 9 сарын 1-нд Алтайн уулсаар, 2-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 м/с хүрч ширүүссэн байна. аар +2… +7 градус дулаан хоносон байна.

Улаанбаатар хот орчмоор: Ихэнх хугацаанд бороо орж 9,8-17,0 мм тунадас орж, өдөртөө хамгийн дулаан нь 29-ний өдөр +21…+23 градус хүрч, 2-ны шөнө сэрүүсч шөнөдөө +5…+7 градус дулаан хонолоо. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 2-3-нд түр зуур 12-14 м/с хүрсэн байна.

Буянт-Ухаа орчмоор:  Ихэнх хугацаанд үүлэрхэг, 8-р сарын 29-ний  өдөртөө 1.8 мм, 8-р сарын 31-ний өдөртөө 0.8 мм, 9-р сарын 01-ний өдөртөө 0.0 мм, 01-02-ны шилжих шөнөдөө 5.6 мм, 02-ны өдөртөө 1.3 мм /тунадас/ бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд 3-4 метр секунд, салхины өрөвхийлөлт 13-15м/с байсан. Үзэгдэл: Аадар бороо VIII/29,30,31,IХ/01,02. Бороо VIII/29,31.Шүүдэр VIII/27,28,29,30,IХ/01, Будан VIII/27,IХ/01. Дуу цахилгаан IХ/02 ажиглагдав. Тунадасны нийлбэр 9.5мм, хур тунадасны хамгийн их утга 02-нд 6.9мм хэмжээтэй байсан. Салхи /мах/ утга 31-нд ЗӨ-өөс 15м/с байсан. Агаарын температур /мax/ 28-нд +22.90C, Агаарын температур /мин/ 28-нд +4.80C, Хөрсний температур /мах/ 28-нд +42.40C, Хөрсний температур /мин/ 28-нд +4.60C байв.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper