Орон нутгийн өдөр тутмын ачаа, шуудангийн нислэг
1971 оноос эхлэн зуны улиралд зарим аймагт 7 хоногт 4-5 удаа нисч байсныг өөрчилж, аймаг хот хооронд өдөр бүр шуудангийн нислэгтэй болгожээ. 1971 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Онгон, Наран, Баяндэлгэр, Дарьганга, Эрдэнэцагаан зэрэг зургаан сум нэгдлийг агаарын шуудантай болгож, агаарын техникийн баазын өргөмжилсөн барилга ашиглалтанд орсон нь онгоцонд хийх техникийн үйлчилгээ, засварын чанарыг дээшлүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн байна.