ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд НААХЗА-ны дарга С.Манлай болон тус албаны агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх ажлын хэсгийнхэн ИНД-119 “Агаарын тээвэрлэгч-гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу өргөдөл гаргагч “Изинис Эйрвэйз” ХХК-ийн албан ёсны өргөдөл гаргаснаас хойш хийгдсэн ажил болон нислэгийн үйл ажиллагааг эхлэхээс өмнөх бэлтгэл ажлын явц, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.
“Изинис Эйрвэйз” ХХК-ийн удирдлагууд компанийн төв оффис, агаарын хөлгийн ангар, ачааны терминал болон өргөдөл гаргаснаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын талаараа танилцуулсан байна.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлагын дагуу Агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх 5 үе шат байдгаас “Изинис Эйрвэйз” ХХК эхний 3 үе шатыг амжилттай дуусгаад байгаа юм.
НСҮАХХ-ийн дарга бөгөөд Агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн ахлагч М.Эрдэнэбатмөнх гэрчилгээжүүлэлтийн дараагийн 4 дүгээр үе шат буюу Үзлэг шалгалтын үе шатны ажлыг эхлүүлж байгааг мэдэгдээд “Изинис Эйрвэйз” ХХК-д Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн багц дүрэм, ИНЕГ-аар хянагдаж батлуулсан заавар журмуудын дотоод сургалтыг зохион байгуулах, сургалтын бүртгэл хөтлөх зэргээр гэрчилгээжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө.