Өнгөрөлтийн нислэг, Агаарын тээвэрчдийн баяр
Иргэний агаарын тээвэр түрээсээр авсан Ту-154 онгоц 1, Ан-24 онгоц 14, Ан-26 онгоц 4, Ан-30 онгоц 1, Ан-2 онгоц 57, Ми-8 нисдэг тэрэг 3-тайгаар тээврийн үүрэг гүйцэтгэж байжээ. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 44 тоот тогтоолоор жил бүрийн 5-р сарын сүүлчийн 7 хоногийн бүтэн сайн өдрийг “Агаарын тээвэрчдийн баяр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. БНАГУ-ын “Интерфлюг” авиа компани, БНПАУ-йн “Лот” авиа компанийн БНМАУ-ын нутаг дээгүүр нислэг үйлдэх хүсэлтийг зөвшөөрсөн болон БНМАУ ба БНАГУ-ын хооронд байгуулах агаарын харилцааны талаарх хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Иргэний агаарын тээврийг удирдах газарт олгосон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот тогтоол гарчээ. Ингэснээр БНМАУ-ын нутаг дээгүүр ЗХУ, БНХАУ, БНАГУ, БНПАУ-ын Иргэний агаарын тээврийн онгоцнууд нисдэг болсон байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 71-р тогтоолоор Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн иргээний агаарын тээврийн байцаан шалгах газар, захиргаа, боловсон хүчний хэлтэс, нислэг, хөдөлгөөн, аэродромын хэлтэс, төлөвлөгөө, эдийн засгийн, техник ашиглалт, хэмжил зүйн, тээвэр үйлчилгээ, гадаад харилцааны, санхүү, тайлан бүртгэлийн гэсэн нэг газар, зургаан хэлтэс, санхүүгийн хянан байцаах, аж ахуйн гэсэн хоёр тасагтайгаар