Нийтлэгдсэн 2018-10-02

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр Нисэх буудлуудын удирдах газар нь шинээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ.

Тус газар нь харьяа нэгж, алба болон олон улс, орон нутгийн нисэх буудлуудын хүрээнд “АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТОГТОЛЦОО”-г бүрдүүлэх тодорхой зорилтуудыг тавин ажиллаж байна. Тухайлбал, “Аюулгүй ажиллагааны удирдлагын нэгдсэн тогтолцоо”-г бүрдүүлэн хэрэгжүүлэхийн тулд Олон улсын иргэний нисэхийн Чикагогийн Конвенцийн 19-р Хавсралт “Аюулгүй ажиллагааны удирдлага”, “Док-9859”-д тусгасан зөвлөмжийн дагуу “Ялгаатай байдлын судалгаа” /Gap analysis/-г хийж, гарсан үр дүнг үндэслэн шинжилгээ, дүгнэлт гарган, “Аюулгүй ажиллагааны удирдлагын нэгдсэн тогтолцоо”-г хэрэгжүүлэх гурван үе шаттай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Үүнд:

I-р үе шат буюу “Суурь үе”. Энэ нь аюулгүй ажиллагааг хангаж, болзошгүй эрсдэлийг удирдах гол үндсэн суурь болох баримт бичгийн боловсруулалтын үе бөгөөд аюулгүй ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгүй болгох зорилгоор хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн гүйцэтгэж байна.

II-р үе шат буюу “Хэрэгжүүлэлтийн үе”. НБУГ-ын хэмжээнд аюулгүй ажиллагааг хангах, эрсдэлийг удирдах зорилготойгоор бүрдүүлсэн “Аюулгүй ажиллагааны удирдлагын нэгдсэн тогтолцоо”-г үйл ажиллагаандаа нэвтрүүлэх үе шат болно. Энэ үе шатанд “Эрсдлийн менежмент”-ийг удирдлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж, эрсдлийг арилгах, хамгийн бага түвшинд байлгах, хянах үйл ажиллагааг зохион байгуулж, тухайн жилийн зорилтот түвшингээ тодорхойлж, түүнд хүрэхийг эрмэлзэн ажиллана.

III-р үе шат буюу “Дүн шинжилгээний үе”. “Аюулгүй ажиллагааны удирдлагын нэгдсэн тогтолцоо”-ны хэрэгжилт, түүний үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, цаашдын зорилтыг тодорхойлох үе шат юм.
Энэ үед тухайн жилийн зорилтот түвшингийн үр дүнд шинжилгээ хийж, дараа дараагийн жилийн аюулгүй ажиллагааны түвшинг тодорхойлж, аюулгүй ажиллагааны байнгын сайжруулалтыг хийнэ.

НБУГ нь өнөөдрийн байдлаар Аюулгүй ажиллагааны нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх I-р үе шатны арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний дүнд тодорхой үр дүнгүүд гарсан байна. Тухайлбал, тус газрын харьяа нэгж, алба болон олон улс, орон нутгийн нисэх буудлуудаас аюулгүй ажиллагааны өдөр тутмын мэдээ, мэдээлэл авах сувгууд тодорхой болж, “Аюулгүй ажиллагааны заавал мэдээлэх систем”-ийг идэвхижүүлжээ.

Гарсан үл тохирол болон аюулгүй ажиллагааны мэдээ, мэдээллийг бүртгэх, өгөгдлийн сан үүсгэх, хөгжүүлэх, үйл ажиллагааг хялбаршуулах, аюулгүй ажиллагааны удирдлагын багийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор программ хангамж нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааг хангах “Цахим-Е” орчинг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Аюулгүй ажиллагааг хангахад үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд осол, авааргүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал. Тиймээс НБУГ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын нэгдмэл тогтолцоог уялдуулан боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар НБУГ-ын хэмжээнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны өдөр тутмын 196 зааварчилгааг 588 ажилтанд өгч ажилд нь гаргасан.
Олон улсын статустай нисэх буудлуудад давхардсан тоогоор 63 төрлийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг нийт 420 ажилтан, байнгын нислэгтэй нисэх буудлуудад давхардсан тоогоор 48 төрлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг нийт 95 ажилтан тогтмол авч байна. Харин нислэггүй нисэх буудлуудад давхардсан тоогоор 38 төрлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг нийт 73 ажилтан тогтмол авдаг.

НБУГ-аас зарласан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг үр дүнтэй болгох, чанаржуулах” сарын аяны хүрээнд Олон улс болон орон нутгийн нисэх буудлуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтуудыг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулж, нийт 118 ажилтанг хамруулаад байна.

Мөн аяны хүрээнд Доной, Ховд, Мөрөн, Баруун-Урт, Арвайхээр, Өлгий, ЧХОУНБ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байран дээрх сургалтуудыг зохион байгуулсан бол “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайшаалтай зүйлсийн бүртгэл” Арвайхээр, Хархорин, Баянхонгор нисэх буудлуудад хийгдсэн.

НБУГ-ын харьяа бүх нэгж, алба болон олон улс, орон нутгийн нисэх буудлуудад 1089 ширхэг гал унтраагуур бүрэн цэнэгтэй, ашиглалтын бэлэн байдалтай байна. Түүнчлэн өнгөрөгч 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “ОСОЛ, АВААРГҮЙ АЖИЛЛАСАН ХҮН ЦАГ”-ийг тоолж эхэлжээ.

НБУГ-ын хэмжээнд өнгөрөгч 9 дүгээр сард нийт 95104 хүн цаг осол, авааргүй ажилласан. Цаашид Нисэх буудлуудын удирдах газар нь “Аюулгүй ажиллагааны удирдлагын нэгдсэн тогтолцоо”-г бүрдүүлэн олон улсын болон орон нутгийн нисэх буудлууд, харьяа нэгж, албадыг нэгдсэн удирдлагаар хангаж, болзошгүй эрсдэлийг удирдаж, нисэхийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллана.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper