Нийтлэгдсэн 2018-10-15

Нислэгийн удирдагчид мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөнө

ИНЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу нислэгийн удирдагчдын нислэгийн хөдөлгөөний удирдлагын ур чадварын үнэлэх “THE BEST APPROACH CONTROLLER/ THE BEST AERODROME CONTROLLER” тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны аэродромын болон ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн ерөнхий нислэгийн удирдагч, ахлах нислэгийн удирдагч, ойртолтын ажиглалтын нислэгийн удирдагч, аэродромын нислэгийн удирдагч зэрэг 24 ажилтан оролцож байна.

Аэродромын болон ойртолтын нислэгийн удирдагч нарын нислэгийн хөдөлгөөний удирдлагын мэргэжлийн ур чадварыг сорих, дадлага туршлагыг үнэлэх зорилготой энэхүү тэмцээнийг нислэгийн хөдөлгөөний онолын мэдлэг болон нислэгийн хөдөлгөөний удирдлагын гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулах юм.

Нислэгийн удирдагчдын мэргэжлийн тэмцээнийг ИНД-65-ын дагуу нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний шалгах болон багшлах зэрэглэл бүхий нислэгийн удирдагч нараас бүрдсэн зохион байгуулах комиссын гишүүд үнэлж дүгнэнэ.  Тэмцээн Нисэхийн сургалтын төвийн Цамхагийн дадлагажуурын байранд 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper