Сонгон шалгаруулалт зарлах ажлын байр /албан тушаал/ Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн мэргэжилтэн.
- Тавигдах шаардлага:
- Агаарын хөлгийн ашиглалт эсвэл авианокийн инженер мэргэжилтэй байх;
- Агаарын хөлгийн маягийн сургалтад амжилттай хамрагдаж, маягийн сургалтын гэрчилгээтэй байх;
- Агаарын хөлгийн техник үйлчилгээний дадлага туршлагатай, агаарын хөлгийг техник үйлчилгээнээс гаргаж байсан дадлага туршлагатай байх;
- Агаарын тээвэрлэгч байгууллагын дотоод хяналт, чанар баталгаажуулалтын албанд ажиллаж, хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэсэн дадлага туршлагатай байх;
- ИКАО-ийн албан ёсны аль нэг хэлийг мэргэжлийн хүрээнд сонсож ойлгох, бичих, ярьж чаддаг түвшинд эзэмшсэн байх /Үүнээс англи хэлний бичгийн зохих түвшинг хангасан байна/.
- Сонгон шалгаруулалтад оролцох хувь хүн өргөдөл, төрийн албан хаагчийн анкет, диплом, сургалтын гэрчилгээ болон холбогдох материалыг 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвд ирүүлнэ.
- Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.
Холбоо барих утас: 285009
282131