Нийтлэгдсэн 2018-03-15

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

“Иргэний нисэхийн болон Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамтын ажиллагааны зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хурлын танхимд энэ сарын 09-нд болж ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга, зөвлөлийн дарга Б.Алтанцом хурлын үйл ажиллагааг удирдан явууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр ИНЕГ болон ЗХ-ний Агаарын цэргийн командлалын төлөөлөгчид Зөвлөлийн анхдугаар хуралдаанаар батлагдсан 2017-2018 онуудын хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг авч хэлэлцсэн бөгөөд тус төлөвлөгөөнд заагдсан дараах ажлуудын гүйцэтгэлийг танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ. Үүнд:

  • Иргэний нисэхийн болон агаарын цэргийн байгууллагуудын бодит үйл ажиллагаатай танилцан цаашдын хамтын ажиллагааны чиг үүргийг тодорхойлж, хамтын ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэх нөхцөл, боломжийг тодорхойлох зорилго бүхий Судалгааны багийн ажлын тайлан түүний дагуу хийгдсэн дүгнэлттэй танилцсан.
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын төв, орон нутаг дахь нэгтгэл, анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулгыг иргэний нисэхийн төлөөлөгчдөд зориулж зохион байгуулсан мэдээлэл, тайлан.
  • Шинэчлэн батлагдсан НХҮА болон ЗХ-ний 303-р ангийн харилцан ажиллагаан зохицуулалтын журамын талаар танилцуулагтай танилцаж орсон өөрчлөлтийн дагуу зохиогдож.
  • 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдөр ИНЕГ болон ЗХЖШ хоорондын шинээр байгуулагдсан нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд хамтран ажиллах гэрээний талаар танилцуулагдаж гэрээний дагуу хийгдэх ширээний хамтарсан сургуулилтын огноог тохролцсон.
  • Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журмын төслийн саналыг нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар батлуулах явцын талаар танилцуулж авах арга хэмжээний талаар хэлэлцсэн.
  • Улсын нисэхийн болон иргэний нисэхийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэх, саналыг нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар батлуулах явцын мэдээлэл өгөгсөн.
  • Агаарын зайн мэдээллийг NOTAM мэдээгээр зарлах асуудал, иргэний нисэхэд нөлөөлж болзошгүй цэргийн үйл ажиллагааны мэдээлэл солилцох явцыг сайжруулах талаар тохиролцоонд хүрсэн.
  • Зэвсэгт хүчний АЦК, ИНЕГ-ын удирдах бүрэлдэхүүнтэй нэгдсэн Команд штабын сургуулилт зохион байгуулах /“Иргэний агаарын хөлгийг албадан саатуулах үеийн ажиллагаа” сэдвийг оруулах асуудал/ талаар нэгдсэн шийдвэрт хүрч 2018 оны 2 дугаар улиралд багтаан зохион байнуулахаар тус тус тогтлоо.

Мөн хурлын явцад Иргэний нисэхийн төлөөлөгчид өнгөрсөн оны 11 дүгээр сард ажилласан Судалгааны  багийн дэлгэрэнгүй тайлан, цэрэг болон иргэний нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх олон улсын баримт бичгүүдийн талаар болон Монгол Улс болон ОХУ-ын нисэхийн ЭХАТ албадын хамтарсан бүрэн хэмжээний сургуулилтуудын (JOINT SAREX) талаарх мэдээлэл хийж, тодорхой сэдвээр хамтарсан сургуулилт зохион байгуулах, иргэний нисэхийн залуу боловсон хүчнийг цэрэгжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулах, мөн ОХУ-д зохион байгуулагдах “JOINT SAREX-2018”-д хамтран оролцох, тухайлбал, тус арга хэмжээнд ЗХ-ний оролцооны төвшингийн зэрэг: тээврийн хэрэгсэл, нисгэх баг, албаны хүмүүсийн тоо зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.

Талууд техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн тал дээр хамтран ажиллах, тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг зарлан мэдээлэх, иргэний нисэхэд нөлөөлж болзошгүй цэргийн үйл ажиллагааны мэдээлэл солилцох явцыг сайжруулах зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх олон асуудлаар мөн санал солилцсон.

ИНЕГ болон Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох, дүгнэлт гаргах, үйл ажиллагааны баримт бичгүүдийн төслийг боловсруулах, хэлэлцэх, судалгаа явуулах, хэрэгжилтийг хангах зорилго бүхий Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан ийнхүү амжилттай боллоо.

medee

medee1

medee2

medee3

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper