Иргэний нисэхийн ерөнхий газар болон Цаг уур орчны шинжилгээний газрын хамтын ажиллагааны хүрээнд Нисэхийн цаг уурын төвд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх ажилд дэмжлэг үзүүлж 144 сая төгрөгийн өртөг бүхий өндөр хүчин чадалтай серверийг дагалдах хэрэгслийн хамт өнөөдөр хүлээлгэн өглөө.
“DELL POWEREDGE R930” маркийн цаг агаарын тоон прогнозын боловсруулалтын сервер бүхий програм хангамжийг ИНЕГ/УТ/ТББ/Б-03/17/4 гэрээнд заагдсан дагуу ийнхүү хугацаанд нь нийлүүлж байгаа юм.
Тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаанд ИНЕГ-ын АНБЗХ-ийн даргаЁ.Эрдэнэбат, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын Агаарын навигацийн бэлтгэл ажлын хэсгийн дарга П.Пүрэвсүх, ЦУОШГ-аас дэд дарга Б.Баттулга болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Нисэхийн цаг уур дээрх сервер, компьютерыг ашигласнаар дэлхийн цаг уурын байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн тоон загварын үр дүнг цаг хугацааны хоцрогдолгүйгээр ашиглах боломжтой болж байна. Түүнчлэн нислэгт зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээний таарц, чанар дээшилж, агаарын тээвэрлэгчдийг нарийвчлал өндөртэй цаг агаарын зураг, мэдээгээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Ингэснээр нислэгийн цаг уурын үйлчилгээнд дэвшилт гарч олон улсын жишигт нийцэж байна.
Нийтлэгдсэн 2018-03-15