Нийтлэгдсэн 2018-03-15

НИСЛЭГИЙН УДИРДАГЧИД УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДЛӨӨ

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба/НХҮА/-ны Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн Нислэгийн удирдагч нарын дунд онолын мэдлэг, нислэгийн хөдөлгөөний удирдлагын ур чадварыг сорьсон “The Best Area Controller” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Нисэхийн сургалтын төвийн “Бүсийн дадлагажуурын танхим”-д 7 хоног үргэлжилсэн уг тэмцээнд Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн Бүсийн болон “Бүсийн ажиглалтын удирдлагын зэрэглэлтэй нийт 72 нислэгийн удирдагч оролцов.

Тэмцээн нь нислэгийн удирдагч нарын дадлага туршлагыг үнэлж, сорихоос гадна гарсан санал, зөвлөмж, үл нийцэл зэрэгт дүгнэлт хийх, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тогтооход чухал ач холбогдолтой хэмээн ИНЕГ-ын удирдлагууд үзэж байна. Тиймээс Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Б.Алтанцом, Агаарын навигацийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга П.Мөнхжаргал нар тэмцээний нээлтэд оролцохдоо батлагдсан удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд, шударга зохион байгуулж ажиллахыг комисст даалгаж байсан билээ.

Зохион байгуулах комисс нь удирдамжийн дагуу тэмцээнийг “Онолын мэдлэг” болон “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын ур чадварыг шалгах” гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулж тэргүүн байранд шалгарсан нислэгийн удирдагч нарт батламж, мөнгөн шагнал гардуулсан.

Тэмцээний дүнг танилцуулбал:

“The Best Area Radar Controller”

  • 1-р байранд НХҮА-ны БНХУХ-ийн Бүсийн ажиглалтын нислэгийн удирдагч Ж.Оргил шалгарч цом, батламж, мөнгөн шагналаар;
  • 2-р байранд НХҮА-ны БНХУХ-ийн Бүсийн ажиглалтын нислэгийн удирдагч С.Батмагнай шалгарч батламж, мөнгөн шагналаар;

“The Best Area Controller”

  • 1-р байранд НХҮА-ны БНХУХ-ийн Бүсийн нислэгийн удирдагч У.Баярнэмэх Цом, батламж, мөнгөн шагналаар;

“The Best examiner”

  • 1-р байранд НХҮА-ны БНХУХ-ийн Ерөнхий нислэгийн удирдагч Б.Энх-Мөнх батламж, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан.

Түүнчлэн “Area Radar Controller” төрөлд нислэгийн удирдагч Ж.Амарбаясгалан, Б.Хашцолмон, Л.Батзаяа, А.Ариунболд, Н.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Д.Энх-Амар, Б.Энх-Эрдэнэ нар, “Area Controller” төрөлд Б.Сүхбат, Э.Оюуханд, Ө.Халиунаа, Э.Тамир нар бусад нислэгийн удирдагч нараа хошуучилж эхний 10 байрт шалгарлаа.

Өнгөрсөн онд Монголын агаарын замаар дамжин өнгөрөх нислэгийн тоо түүхэндээ анх удаа 100 мянгад хүрсэн. Тэгвэл энэ тоо 2018 онд ч давтагдахаар байгаа. Энэ оны эхний 1 дүгээр сарын  байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрсөн нислэгийн тоо 10 орчим хувиар өссөн байна. Суулт, буултын тоо ч 50 орчим хувиар нэмэгджээ. Ийнхүү нислэгийн тоо нэмэгдэж байгаа нь Нислэгийн удирдагч нарт тавигдах шаардлага, мэдлэг, ур чадвар, дадлага туршлага өндөр байх шалгуур тавигдаж байгаа гэдгийг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга П.Мөнхжаргал хэллээ.

Түүнчлэн нислэгийн удирдагч нарын мэдлэг, чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэх, гадаад сургалтад тогтмол хамруулж байх асуудлыг салбарын хувьд бодлогоор дэмжиж ажиллах шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм байна. Энэ нь Нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад чухал ач холбогдолтой бөгөөд цаг үе өөрөө мэргэжилтнүүдийг өндөр ачаалалтай ажиллаж чаддаг байх, тогтмол дадлага, сургалтад хамрагдаж ур чадвараа сэргээж байх шаардлага тавих болжээ.

02.8

02.08.2

02.8.1

IMG_0009

IMG_0012

IMG_0017

IMG_0022
IMG_0030
IMG_0036

IMG_0052

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper