Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын “TRAINAIR PLUS” хөтөлбөрийн жинхэнэ гишүүн байгууллага болох Нисэхийн сургалтын төвд ICAO-аар гэрчилгээжих олон улсын сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
“Aeronautical Information Management Specialist” 021/122/AIS AIM SPC олон улсын хоёр дахь удаагийн сургалтыг НСТ-д ИНЕГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/712 тоот тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтад ICAO-ийн итгэмжлэгдсэн багш Д.Эрдэнэбаатар багшилж, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс болон Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газар, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны мэргэжилтнүүд тус тус амжилттай хамрагдав.