Иргэний нисэхийн тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн дагуу Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба нь иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Энэхүү үйл ажиллагааг гардан ажилладаг хяналтын байцаагчид нь чиглэл тус бүрээр хариуцсан өдөр тутмын байнгын хяналт тавьж үйл ажиллагаа явуулдаг юм.
Тус албаны байцаагчдийн 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, ур чадвар болон нисэхийн аюулгүй ажиллагаанд оруулсан хувь нэмрийг бодитой үнэлж урамшуулах, туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэх боломжийг олгох зорилгоор “ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ШИЛДЭГ БАЙЦААГЧ” шалгаруулах болзолт уралдааныг тус албанаас зохион байгуулсан. Үүнд Дараах үзүүлэлтээр:
1) 2017 оны хэмжээнд ажлын гүйцэтгэл, үр дүн амжилт,
2) Ажлын чиг үүрэг, зорилгоо тодорхойлсон байдал,
3) Мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн байдал,
4) Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт,
5) ICAO USOAP 2010 оны үл тохирлыг залруулах арга хэмжээний хүрээнд ICAO ICVM 2017 онд хийж гүйцэтгэсэн ажил,
6) Шинээр санаачлан зохион байгуулсан үр дүнтэй ажил, арга хэмжээ,
7) 2018 оны ажлын зорилтот түвшингээ хэрхэн тодорхойл байгаа талаар,
8) Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах оновчтой санал, санаачлга гаргаж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх зэрэг нийт 8 шалгуур үзүүлэлт удирдамжийн дагуу ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд НААХЗА-ны даргаар ахлуулсан, байцаагч нарын төлөөлөл оролцсон комисс нээлттэй сонсож нийт байцаагчид өрсөлдсөнөөс, нийлбэр дүнгээр 140 оноотойгоор Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн ахлах байцаагч Г.Цэдэнбалжир -ийг Шилдгийн шилдэг байцаагч, Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын хэлтсийн байцаагчБ.Хатанбүүвэйбаатар, Аэродром агаарын навигацийн хяналтын хэлтсийн байцаагч Я.Уртнасан нарыг 2017 оны Шилдэг байцаагч-аар тус тус шалгарууллаа.
Тус Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны хамт олон нь ИКАО-ийн ICVM аудитаар 89,55 оноотой шалгуулж Ази номхон далайн бүсдээ өндөр оноотой ажлын өндөр амжилтаар 2017 оноо үдэн, цаашид 2019 онд ирэх ИКАО (ОУИНБ)-аас бүрэн хэмжээний аудитад бэлтгэх жил болгон зарлаж, энэхүү бэлтгэл ажлын хүрээнд шинэчлэгдсэн “Иргэний нисэхийн тухай хууль” төслийг Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барих, Иргэний нисэхийн багц дүрмүүдийг ЗТХ-ийн Сайдад өргөн батлуулах, тэдгээрийн хэрэгжүүлэх чиг үүргээ болгон ажиллахаар шинэ 2018 оноор угтан авч байна.