Нийтлэгдсэн 2018-11-27

2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРӨӨС 12 ДУГААР САРЫН 03-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 11 дүгээр сарын 27ны өдрөөс

12 дугаар сарын 03ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

/12 дугаар сарын 02-нд цас орж, цасан шуурга шуурна/

Үзэгдэл: 01, 02-нд үүлэрхэг, цас орно, 03-нд үүл багасна, цас бударна, 29, 30-нд солигдмол үүлтэй, бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй, утаатай.

Салхи: 30-нд зүүн өмнөөс  4-7м/с. 01-нд өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с, 02-нд баруун хойноос 8-11м/с, үе үе 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. 03-нд хойно баруун хойноос 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с.

Температур: 27, 28-нд шөнөдөө 23-25 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн, 29,31,01-нд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 3-5 градус, 02-оос хүйтний эрч чангарч шөнөдөө 30-32 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27-30-ны өдрүүдэд бүх нутгаар 5000м-ээс дээш өндөрт, 01-нд нутгийн баруун хагаст,  02, 03-нд нийт нутгаар бүх өндөрт дунд хүчтэй сэгсрэлттэй. 01-нд нутгийн баруун хагаст, 02-нд нийт нутгаар,03-нд нгутгийн хойд хэсгээр үүл тунадасны зонд сул хүчтэй мөстөлт ажиглагдана. 01, 02-нд Өлгий, Улаангом, Ховд, Алтай, Баянхонгор, Доной, 02-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Мандалговь, 03-нд Чойбалсан, Баруун –Урт  нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2018.11.27

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх

“Ханбумбат”  нисэх буудал орчим дахь цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 29-30-нд шилжих шөнө бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 7-10м/с, 29-нд 14-16м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд хүйтэн эрч хадгалагдаж шөнөдөө 16-18 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн,  01-ээс дулаарч шөнөдөө 12-14 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 4-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Шинэ сарын эхээр цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, эрс хүйтэрнэ /

Баруун аймгуудын нутгаар: 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн уулсаар 12-14м/с, 1-нд ихэнх нутгаар 18-20м/с, 2-3-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 27-30нд хүйтний эрч нэлээд суларч Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.1-нд нутгийн баруун хэсгээр, 2-3-нд эрс хүйтэрч Монгол Алтай, Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 27-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. 1-нд нутгийн баруун хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, салхи 16-18м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. 3-нд зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. 28-наас бүх нутгаар   хүйтний эрч суларч 30-1-нд Дархадын хотгор болон голуудын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2 градус хүйтнээс  3 градус дулаан байна. 2-3-нд эрс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 28, 30-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 2-3-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи 28-30, 3-нд зарим газраар 12-14м/с, 2-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч ширүүснэ. 27-29нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хагаст, 1-нд бүх нутгаар хүйтний эрч эрс суларч шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх ч 2-ноос эрс хүйтэрч 3-нд шөнөдөө 20-25 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 2-3нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 1-нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 2-3нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 27-28нд ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, 29-1-нд шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байх ч 2-3-нд эрс хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЦУОШГазар 

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

(2018 оны 11 дугаар сарын 19-ны 08 цагаас 2018 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цаг хүртэлх )

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт Баян-Өлгий, Завхан, Дархан аймгуудын ихэнх нутаг, Увс, Төвийн хойд, Хөвсгөлийн баруун, Дорнодын зүүн, Сэлэнгийн өмнөд, Ховд, Говь-Алтайн зарим газраар 0.0-4.6 мм цас орсноос хамгийн их нь Баян-Өлгийн Ялалтад 4,6мм, Увсын Улаангомд 2,6мм, Баруунтуруунд 2,8мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын ихэнх нутаг, Архангай, Хэнтий, Сүхбаатарын зүүн хэсэг, Ховдын баруун өмнөд хэсэг, Говь-алтай, Булганы хойд хэсгээр 0-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Цасан бүрхүүлийн хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 15см, Увсын Малчинд 13 см, Зүүнговьд 16 см, Хөвсгөлийн Улаан-Уулд 14 см, Увсын Давстад 11см, Увсын Хяргас,  Завханы Улиастайд 10см, Баруунтуруун, Түргэн, Булганы Тэшигт 9 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны дунд үеэс өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -4….-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэгсээр  +3….+13 градус, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байв.

Агаарын хамгийн их температур: Хугацааны дунд үеэс өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -4….-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэгсээр  +3….+13 градус, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байв.

Cалхи:  Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар 26-нд говийн айм гуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 20-41 метр хүрч ширүүсэв.  ​

Улаанбаатар хот орчмоор: 25, 26-нд 0,5-2,0мм цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хугацааны сүүлээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэв. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-27 градус, бусад хэсгээр -12…-20 градус хүйтэн, хугацааны дунд үеээр өдөртөө -6….-10 градус, хугацааны дунд үеэс өдөртөө бага зэрэг дулаарч 4 градус дулаанаас 5 градус хүйтэн байв.

Буянт-Ухаа орчимоор: 2018 оны 11 сарын 19-ний өдрөөс 11 сарын 26-ний өдөр хүртэлх

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. 11-р сарын 26-нд 0.6 мм тунадас орсон.  Бусад хугацаанд хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд 1-3 м/с, түр зуур 6-19м/с хүрч өрөвхийлсөн байна. Үзэгдэл: Хяруу- ХI/19, 20, 21, 22, 23, 24, 25-нд, Утаа- ХI/19, 20, 21, 22, 23, 24, 25 -нд, Тоос шороо- ХI/25-нд, ХI/26-нд орон шуурга ажиглагдсан. Салхины хамгийн их утга ХI/26-ны өдөр ББХ-оос 19м/с хүрсэн. Агаарын температурын хамгийн их утга 11 сарын 25-нд 3.6 градус дулаан, агаарын температурын хамгийн бага утга 11 сарын 20-нд 27.6 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн их утга 11 сарын 24-нд 4.3 градус дулаан, хөрсний температурын хамгийн бага утга 20-нд 27.9 градус хүйтэн байв. Алсын барааны харагдацын бага утга 11 сарын 21, 23, 24-нд 4000м хүрч утаа ажиглагдсан байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper