Нийтлэгдсэн 2018-11-27

“ Гал унтраах төрөл мэргэжлийн алба хаагч” бэлтгэх танхимын сургалт, дадлага мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдлаа

ИНЕГ-н  харьяа алба салбарын ХАБЭА-н мэргэжилтнүүд, ЧХОУНБ-н Гал унтраах албаны мэргэжилтэн, гал сөнөөгчдийг Хууль сахиулах их сургууль, Ахлагчийн сургуулийн  “Гал унтраах төрөл мэргэжлийн алба хаагч” бэлтгэх 128цагийн  сургалтад  нийт 64 ажилтан хамрагдаж онолын болон  дадлага сургуулилтыг амжилттай зохион байгуулж мэргэжлийн гэрчилгээ гардан авч мэргэжлийн ур чадвараа хамгааллаа.

Сургалт, дадлагыг Хууль сахиулах их сургууль, Ахлагчийн сургуулийн  /Цагдаагийн хурандаа Г.Ганбаатар/ захиралтай мэргэжлийн өндөр ур чадвартай багш нарын бүрэлдхүүнтэй зохион байгуулан “Обьектийн гал унтраах дадлага сургуулилт”-ыг зохион байгуулж суралцагчдын мэргэжлийн ур чадварыг ахиуллаа.

Сургуулилтын нэг хэсэг нь ХАБЭА-н мэргэжилтнүүд эмнэлгийн хэсэг байгуулан “Анхны тусламж үйлчилгээ”-г  үзүүлж дадлага , сургуулилтыг улам сонирхолтой, үр дүнтэй зохион байгуулсанд  ИНЕГ-н хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper