Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 12 дугаар сарын 03–ны өдрөөс
12 дугаар сарын 10–ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Үзэгдэл: 05, 06-нд үүлэрхэг, бага зэргийн цас бударна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй, утаатай.
Салхи: 05, 06-нд баруун хойноос 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с.
Температур: 05, 06, 07-нд шөнөдөө 36-38 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн. Бусад хугацаанд шөнөдөө 31-33 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 04, 05-нд баруун зүгийн нутаг, говийн нутгаар, дунд хүчтэй сэгсрэлттэй. 03-нд Улаангом, Доной, 04-нд Ховд, Улаангом, Доной, Баянхонгор, Алтай, 05-нд Улаангом, Доной, Баянхонгор, Алтай, Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, 06-нд Чингис хаан, Өндархаан, Чойбалсан, Баруун-Урт, 07-нд Чойбалсан нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх
“Ханбумбат” нисэх буудал орчим дахь цаг агаарын урьдчилсан төлөв
Үзэгдэл: 05, 06-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 05, 06-нд баруун хойноос 6-9м/с, 05-нд зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун, баруун хойноос 4-7м/с.
Температур: 06, 07-нд шөнөдөө 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн. Бусад хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 04, 05-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2018.12.03
“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Үүлшиж 5,6-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 7-10м/с, 5,6-нд 11-13м/с хүрч ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд хүйтэн хадгалагадаж шөнөдөө 28-30 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байх төлөвтэй байна.
2018 оны 12 дугаар сарын 3-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/ Энэ сарын 4-5-нд цас орон шуурч, 5-наас хүйтний эрч эрс чангарна /
Баруун аймгуудын нутгаар: 4-нд ихэнх нутгаар, 5, 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 5-наас хүйтний эрч чангарч Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 32-37 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.
Төвийн аймгуудын нутгаар: 4-5нд зарим газраар цас орж, салхи 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 3, 7-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн байх ч 5-наас хүйтний эрч 4-6 градусаар чангарч Дархадын хотгороор шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 3, 5-7-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 3, 5-нд зарим газраар, 6-нд өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 3-5нд ихэнх нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, 6-8-нд Дундговийн нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
ЦУОШГазар
Урьдчилан Мэдээлэх Хэлтэс
Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм
( 2018 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 2018 оны 12 дугаар сарын 03-ны 08 цаг хүртэлх )
Тунадас: Өнгөрсөн 7 хоногт 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0,0-9,0 мм цас орсон. Хамгийн их нь Булганы Ингэттолгойд 9,0 мм, Баянхонгорын Бууцагаанд 8,6 мм, Говь-Алтайн Алтайд 5,0 мм, Увсын Малчин, Булганы Бугат, Сэлэнгийн Орхонтуул, Эрдэнэт, Дархан, Шаазгайт, Архангайн Түвшрүүлэх, Өвөрхангайн Төгрөг, Төв аймгийн Залуучууд, Заамар, Дорнодын Хэрлэнд 3,0-4,2мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун, Архангайн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатарын хойд хэсгээр 0,5-19 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Булганы Дашинчилэнд 19 см, Увсын Зүүнговьд 17 см, Малчинд 14 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-уулд 14 см цасан бүрхүүл тогтсон байна.
Агаарын хамгийн их температур: Хугацааны дунд үеэр Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 5 градус хүйтнээс 5 градус дулаан байв. Бусад хугацаанд хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-10 градус, бусад нутгаар 7-13 градус хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны дунд үеэр Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байв. Бусад хугацаанд хүйтэрч Увс болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 30-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байв.
Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-р сарын 30-нд нутгийн баруун хагаст, 12-р сарын 01, 02-нд ихэнх нутгаар, 03-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-24 метр, зарим үед түр зуур секундэд 34 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Улаанбаатар хот орчмоор: 2-нд 0,2 мм, 3-нд 0,0 мм цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 02-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэв. Шөнөдөө хугацааны дунд үед 10-16 градус, бусад хугацаанд хүйтэрч 23-30 градус. Өдөртөө хугацааны дунд үед 2-7 градус, бусад хугацаанд хүйтэрч 9-14 градус хүйтэн байв.
Буянт-Ухаа орчимоор: 2018 оны 11 сарын 26-ний өдрөөс 12 сарын 03-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. 11-р сарын 26-нд 0.6 мм, 12-р сарын 02-нд 0.0 мм тунадас орсон. Бусад хугацаанд хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд 2-7 м/с, түр зуур 13-19м/с хүрч өрөвхийлсөн байна. Үзэгдэл: Хяруу- ХI/28, 29, 30-нд, Утаа- ХI/27, 28, 29, 30, XII/01,02-нд, Орон шуурга- ХI/26, XII/02-нд ажиглагдсан. Салхины хамгийн их утга ХI/26-ны өдөр ББХ-оос 19м/с хүрсэн. Агаарын температурын хамгийн их утга 11 сарын 26-нд 1.8 градус дулаан, агаарын температурын хамгийн бага утга 11 сарын 28-нд 28.7 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн их утга 12 сарын 01-нд 2.7 градус дулаан, хөрсний температурын хамгийн бага утга 28-нд 29.0 градус хүйтэн байв. Алсын барааны харагдацын бага утга 11 сарын 30-нд 3000м хүрч утаа ажиглагдсан байна.