IELTS гэж юу вэ? Олон улсын англи хэлний шалгалтын систем /IELTS/
гэдэг нь Англи хэлний түвшин тогтоох тест юм. Жилд дунджаар хоёр сая хүн тус тестийг өгдөг. Англи хэлийг үндсэн хэлээ болгосон аль ч улс оронд сурч, ажиллахыг хүссэн 16-аас дээш насны хүмүүсийн Англи хэлний чадварыг хэмжих зорилготой билээ. Уг тестийг өгөхийн өмнө сайтар бэлтгэх хэрэгтэй. Гадаадад суралцахыг хүсэж байгаа бол цагийг нь тулгалгүйгээр хэдэн сарын өмнөөс бэлтгэж, шалгалтаа өгөхийг зөвлөдөг.
Уг тест нь дотроо хоёр төрөлтэй: IELTS Academic болон IELTS General Training. Хэрэв та англи хэлээр ярьдаг оронд суралцах гэж байгаа бол IELTS Academic тестийг өгнө. Энэ нь таны англи хэлний ерөнхий чадварыг шалгахаас академийн төвшний хэлний чадварыг шалгадаг. Ингэхдээ өөр тутмын болон суралцахад хэрэг болох үгсийн сангийн мэдлэгийг үнэлгээндээ оруулдаг.
Энэхүү англи хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэх арга техникийн талаар Нисэхийн сургалтын төвөөс 12 дугаар сарын 7-ны өдөр 08 цаг 30 минутад ИНЕГ-ын хурлын танхимд мэдээлэл хийх тул сонирхосон хүмүүс хүрэлцэн ирнэ үү.