Нийтлэгдсэн 2018-12-06

“AVIATION X-CHANGE” ФОРУМ

[vc_row 0=””][vc_column][vc_column_text 0=””]

ИНEГ-ийн Мэдээллийн тeхнологи, инноваци, судалгаа хөгжлийн албанаас Aviation Xchange форумыг санаачлан жил бүр зохион байгуулахаар болсон. Энэ жилийн “Aviation Xchange – Digital Innovation” сэдэвт форум өнөөдөр Hunnu Cinema кино театрт болж байна.

Форумаар иргэний нисэхийн салбарын мэдээллийн технологийн чиглэлээр тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Түүнчлэн ашиглаж буй систем, программ хангамжуудын харилцан уялдааг хангах, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид нэвтрүүлэх систем, программ хангамжуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, дижитал өгөгдөл солилцоонд суурилсан, систем төвтэй орчинд шилжих бэлтгэл ажлыг эхлүүлэх зорилготойгоор мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Тус форумд ИНЕГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв, IT Zone ХХК, Цаг уур, орчны шинжилгээний газар, SITA, Ерөнхий зориулалтын нисэхийн холбоо, TT Tools ХХК болон Дроны холбооны төлөөллүүд оролцож байгаа юм.

Форумын төгсгөлд оролцогчид нэгдсэн зөвлөмж гаргахаар болж 1 жилийн турш холбогдох мэргэжилтнүүд болон олон нийтээс зөвлөмжийн төсөлд санал авч ажиллахаар боллоо.

Зөвлөмжийн төсөлд санал өгөх бол дараах
http://aviationexchange.mn/ цахим хуудаст нэвтэрч саналаа өгөөрэй.

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper