Нислэгийн Урсгал Төлөвлөлтийн албанаас зохион байгуулж буй TENTATIVE ATFM WORKSHOP IN ULAANBAATAR семинар 2018 оны 12 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд CORPORATE CONVENTION CENTERE-т зохион байгуулагдлаа. Иргэний нисэхийн ерөнхий газар нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын бүсийн төвтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичигт Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхэд хоёр тал идэвхийлэн ажиллахаа илэрхийлсэн байдаг.
Энэхүү санамж бичгийн хүрээнд агаарын навигацийн үйлчилгээнд оролцогч талуудад Олон улсын семинар зохион байгуулснаар нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн үндсэн үзэл, баримтлал, нислэгийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын хамтын үйл ажиллагаа, үндсэн үүрэг, хамтын шийдвэр гаргах үйл явц зэргийг таниулах зэрэг байлаа.
Түүнчлэн нислэгийн урсгал төлөвлөлтөөр Монгол Улсын агаарын зайн нислэгийн урсгалыг нэмэгдүүлэх болон Нислэгийн хөдөлгөөний төлөвлөлтийн үйл ажиллагааг Олон улсын түвшин, бүс нутгийн бодлого, хэрэгжүүлж буй төслүүдэд нийцүүлэх, боловсон хүчний мэдлэг, чадавхийг дээшлүүлэхэд чиглэж байна.
Тус семинарт ИНЕГ-ын харьяа байгууллагууд, дотоодын агаарын тээвэрлэгчид зэрэг нийт 50 гаруй төлөөлөгчид оролцлоо.