Нийтлэгдсэн 2018-12-17

2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 17-24-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс

12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

/21-ний өдрөөс хүйтэрнэ/

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: /2000 м-ээс доош/

Үзэгдэл: 18, 20-нд үүлшинэ, 21-нд үүлэрхэг, бусад хугацаанд солигдмол үүлтэй, 21-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй, утаатай.

Салхи: 21-нд баруун хойноос 4-7м/с, Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с.

Температур: 21-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө 28-30 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 23-25 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/ 

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17-нд Өндөрхаан, Чойбалсан, 21-нд Чингис хаан, Гурвансайхан, Ханбумбат, Өндөрхаан, 22-нд Баруун – Урт, Чойбалсан аэродромуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.

17, 18-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Мөрөн, Мандалговь, 19-нд Өлгий, Дэглий цагаан, 20-нд Өлгий, Дэглий цагаан, Мөрөн, 21-нд Мөрөн, Чингис хаан, Өндөрхаан, 23-нд Мөрөн, Булган нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

17-нд Мөрөн, Төв, Дорнод, 18-нд Дорнод, 20-нд Алтай, 21-нд Алтай, Мөрөн, Төв, Говь, 22-нд Мөрөн, Дорнод, 23-нд Мөрөн, Төв, Дорнод бүсэд 6000м-ээс дээш өндөрт дунд хүчтэй сэгсрэлттэй. 

Орон нутгийн нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2018.12.17-12.24 

Үзэгдэл:  16-нд Өлгий, 17-нд Дэглий цагаан, Доной, Булган, Алтай, 18-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Баянхонгор, Арвайхээр, Гурвансайхан, Хөшигийн хөндий, 19-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Баянхонгор, Арвайхээр, Мандалговь, 20-нд Дэглий цагаан, Мөрөн, Алтай, Гурвансайхан, Ханбумбат, Мандалговь, Баруун-урт, Хөшигийн хөндий, 21-нд Ховд, Доной, Алтай, Арвайхээр, Гурвансайхан, Хэнтий, Чойбалсан, Хөшигийн хөндий,  22-нд Хэнтий нисэх буудлуудад үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи:  20-21-нд Өлгий, Ховд, Доной, Булган Гурвансайхан, Ханбумбат нисэх буудлуудад өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, зарим үед 12-15 м/с хүрч шороон шуурга шуурна.  21-нд Баянхонгор, Мандалговь, Чойбалсан,   22-нд Алтай, Баянхонгор,  Арвайхээр,  Булган, Баруун-урт, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с, үе үе 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнхдээ баруунаас 3-6м/с.

Температур:  баруун болон төвийн аймгуудын нисэх буудлуудаар ихэнх хугацаанд шөнөдөө 21-23 градус, өдөртөө  9-11 градус, Ховд, Дэглий цагаан, Тосонцэнгэл нисэх буудлуудад 29-31 градус, өдөртөө 18-20 градус, Говь болон Зүүн аймгуудын нисэх буудлуудаар шөнөдөө 14-16 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна. 21-ээс хүйтний эрч ихэнх нисэх буудлуудаар бага зэрэг чангарна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17-нд Өндөрхаан, Чойбалсан, 21-нд Гурвансайхан, Ханбумбат, Өндөрхаан, 22-нд Баруун–Урт, Чойбалсан аэродромуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.

17-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Мөрөн, 18-нд Дэглий цагаан, Доной, Мөрөн, Мандалговь, 19-нд Өлгий, Дэглий цагаан, 20-нд Өлгий, Дэглий цагаан, Мөрөн, 21-нд Мөрөн, Хэнтий, 23-нд Мөрөн, Булган нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:

/2018.12.17-12.24/

Үзэгдэл: 18, 21-22-нд бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: ихэнх хугацаанд баруун хойноос 7-10м/с, 21, 23-24-нд 9-12м/с зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 22-24 градус, өдөртөө 9-11 градус,  21-нээс сэрүүсч шөнөдөө 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байх төлөвтэй байна.

2018 оны 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Хугацааны сүүлчээр зарим газраар цас орж, хүйтний эрч чангарна /

Баруун аймгуудын нутгаар: 17, 19-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 20, 23-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-21нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 17-20-нд Хангайн уулс, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 21-22-нд хүйтний эрч чангарна. 

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 21-нд зарим газраар 14-16м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. 17-20нд Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 21-нээс хүйтний эрч чангарна.

Зүүн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи 21-22-нд 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 17-21-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч чангарна.

Говийн аймгуудын нутгаар: 18,20-нд зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи 20-22-нд зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 17-21нд Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарна..

 

 

ЦУОШГазар

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

( 2018 оны 12 дугаар сарын 10-ны 08 цагаас 2018 оны 12 дугаар сарын 17-ны 08 цаг хүртэлх )

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт 12-нд Дорнодын ихэнх нутаг, Сүхбаатарын хойд, 15-нд Завханы хойд, 17-нд Сэлэнгийн зүүн хойд хэсгээр  0,0-1,0 мм цас орсон байна. Хамгийн их нь Завханы Баянтэсд 1,0мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Төв аймаг, Дундговийн баруун, Хэнтийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатарын хойд хэсгээр, Архангайн зарим газраар 1.0-16 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 16 см, Малчин, Хөвсгөлийн Хатгалд 15 см,  Улаан-уулд 14 см, Булганы Ингэттолгойд 11 см цасан бүрхүүл тогтсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэн үед  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 18-24 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-11 градус, бусад нутгаар 10-19  градус хүйтэн байв. Хугацааны дунд үеэс хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 5 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 6-16 градус хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн үеэр Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 30-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-24 градус, бусад нутгаар 23-30 градус хүйтэн байв. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус,  бусад нутгаар 12-25  градус  хүйтэн байв.

Улаанбаатар хот орчмоор: Цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Хугацааны эхэн үед шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-33 градус, бусад хэсгээр 25-30 градус, өдөртөө 14-16 градус, бусад хугацаанд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 19-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн  байв.

Буянт-Ухаа орчимоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд 2-6м/с, түр зуур 7м/с хүрч өрөвхийлсөн байна. Үзэгдэл: Хяруу- XII/10,11,12,13,14,15,16-нд, Утаа- XII/10,11,12,13,14,15,16-нд. Салхины хамгийн их утга XII/13-ны өдөр ХБХ-оос 7м/с хүрсэн. Агаарын температурын хамгийн их утга 12 сарын 13-нд 6,6 градус хүйтэн, агаарын температурын хамгийн бага утга 12 сарын 10-нд 33.6 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн их утга 12 сарын 12-нд 2.1 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн бага утга 10-нд 34.3 градус хүйтэн байв. Алсын барааны харагдацын бага утга 12 сарын 15-нд 4000м хүрч утаа ажиглагдсан байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper