Нийтлэгдсэн 2018-12-20

Сансрын хөлөгийн буугч аппаратийг олж нисгэгч нарыг аварлаа

Монгол, ОХУ-ын иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах албадын хамтарсан “SAREX-2018” тавдугаар  сургуулилт 2018 оны 07 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд найрамдах буриад улсын хот, Улаан-Үүдийн бүс нутагт боллоо.

Сургуулилтад Монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан ажлын хэсэг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн дарга, хурандаа Г.Бат-Орших, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэл, Онцгой байдлын байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай ангийн бие бүрэлдүүний хамт оролцсон. Харин ОХУ-ын талаас Агаарын тээврийн холбооны агентлаг болон анх удаа Сибирийн нисэх сансрын Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны төв оролцож Сансрын хөлөгийн буугч аппаратийг эрэн хайх, сансрын нисгэгч нарыг авран туслах үйл ажиллагаагаар сургалтыг зохион байгуулсан юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper