Нийтлэгдсэн 2018-12-20

УЛААНБААТАР ХОТЫН ОУШНБ-Н ҮЗҮҮЛЭЛТЭД ТУЛГУУРЛАСАН НАВИГАЦИ БУЮУ PBN АШИГЛАН ЗОХИОСОН ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ЖУРМУУДЫГ НИСЛЭГЭЭР ШАЛГАН БАТАЛГААЖУУЛАХ АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндий”-д  баригдсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал”-д шинээр зохиогдсон үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан /PBN/ нислэгийн журмуудыг нислэгээр шалган баталгаажуулах ажлыг ИНЕГ-ын даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/670 тушаалаар батлагдсан “Шалгалтын нислэгт тавигдах шаардлага ”  болон  Олон улсын иргэний нисэхийн байгууллагын DОC-8071, DОC-9906 болон DОC-8168 баримт бичгүүдийн  хүрээнд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тус нисэх буудалд зориулан зохиосон үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан нийт /PBN/ 23 хэрэглэлийн нислэгийн журмуудыг (Үүнд: SID -8, STAR- 6, APCH -4, HD-3, MA-2) нислэгээр шалган баталгаажуулах ажлыг Иргэний нисэхийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа Шалгалтын нислэгийн төв хооронд байгуулсан ИНЕГ/УТ/ТББ/Ү-04/18/2 тоот гэрээний дагуу Нислэгийн журам боловсруулалтын алба болон БНХАУ-ын Шалгалтын нислэгийн төвийн Су Вэй агаарын хөлгийн даргатай Gulfsteam 450 агаарын хөлгийн багийн бүрэлдэхүүнтэй хамтран 2018 оны 12 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд 09 цаг 30 минутын нислэгийн цагт багтаан амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү ажлыг амжилттай хийж гүйцэтгэснээр уг нисэх буудалд агаарын хөлөг нислэгийн бүхий л үе шатуудад сансрын навигаци ашиглан хөөрөлт, буулт үйлдэх бүрэн боломжтой болж байна. PBN буюу үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашиглан зохиогдсон хэрэглэлийн нислэгийн журмууд нь 2015 оноос Монгол улсын агаарын зайд ашиглагдаж эхэлсэн бөгөөд 5 дахь нисэх буудалдаа PBN-ний хэрэглэлийн нислэгийн журмуудыг амжилттай нэвтрүүллээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper