Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: /2000 м-ээс доош/
Үзэгдэл: 01, 03, 04-нд үүлшинэ. Бага зэргийн хялмаатай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Утаатай.
Салхи: Ихэнхи хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с.
Температур: Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна. 05-аас хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02-нд Ховд, Алтай, 03-нд Мөрөн, Чингис хаан, Мандалговь, Гурвансайхан, Ханбумбат, 04-нд Мандалговь, Ханбумбат, Баруун–Урт, Дорнод аэродромуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.
31-нд Өлгий, Ханбумбат, Баруун–Урт, 01-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, 02-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Мөрөн, Тосонцэнгэл, Алтай, 03-нд Мөрөн,04-нд Булган, 06-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
02-нд Алтай, 03-нд Мөрөн Төв, Говь, 04-нд Мөрөн, Төв, Говь, Дорнод бүсэд 6000м-ээс дээш өндөрт дунд хүчтэй сэгсрэлттэй.
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх
“Ханбумбат” нисэх буудал орчим дахь цаг агаарын урьдчилсан төлөв
Үзэгдэл: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 02, 03, 06-нд хойно баруун хойноос 5-8 м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с
Температур: Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн. 05-аас хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 08-10 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 03, 04-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
2018 оны 12 дугаар сарын 31-ээс 1 дүгээр сарын 7 хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 31, 1,5-нд үүлэрхэг. Ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Гол төлөв баруунаас 5-8м/с.
Температур: Хүйтний эрч суларч шөнөдөө 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. 1,2-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Бүх хугацаанд баруун хойноос 3-6 м/с.
Агаарын температур: Шөнөдөө 40-42 градус, өдөртөө 29-31 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай үзэгдэл: ихэнх өдрүүдэд аэродром орчим дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 1,2-нд үүлшинэ, бага зэргийн цас орно, 4-6-нд үүлэрхэг, ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 1,2-нд баруун өмнөөс 5-8м/с, зарим үед 9-12м/с. Бусад хугацаанд 3-6м/с.
Температур: Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 1-2-ны шөнө, 2-ны өдөр, 5-6-ны шөнө, 6-ны өдөр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс 3-6 м/с байна.
Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 27-29 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 2, 6-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 31-нд багавтар үүлтэй, бусад хугацаандаа үүлшинэ. Цас орохгүй.
Салхи: 2, 3, 5, 6-нд баруунаас 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 31-нд, 1-4-нд хүйтэрч, шөнөдөө 30-32 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн.5-наас хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 2, 3, 5, 6-нд сул хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Баруун хойноос 4-7м/с, 3-7-нд үе үе 10-12м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 29-31 градус өдөртөө 16-18 градус хүйтэн байна. 5-наас хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 26-28 градус өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3-7-нд сул хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2-4-нд үүлшинэ. 2-нд ялимгүй цас бударна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 5-8м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 21-23 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 2-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 31-2, 6-нд үүлшинэ. 2-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Хугацааны турш баруунаас 3-6м/с.
Агаарын температур: шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 2-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 1,2,5-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.
Салхи: ихэнх хугацаанд баруунаас 4-7м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 28-30 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус хүйтэн, 2-оос бага зэрэг дулаарч шөнөдөө 25-27 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 1,2-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 1, 2-нд үүлшиж ялимгүй цас хаялана. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: ихэнх хугацаанд баруунаас 4-7 м/с.
Температур: 31-нд шөнөдөө 21-23 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 17-19 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 1, 2-нд цас орж алсын бараа муудна.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2-3-нд шилжих шөнө: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Бусад хугацаанд: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 3-нд баруун хойноос 6-9 м/с. Бусад хугацаанд баруун хойноос 4-7 м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 25-27 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна. 6-наас хүйтний эрч нэмж суларна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3, 6-нд үүлэрхэг ялимгүй цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй цас орохгүй.
Салхи: 1, 4-нд баруунаас 6-9м/с, бусад хугацаанд зөөлөн салхитай.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 24-26 градус, өдөртөө 14-16 градус, 4-нөөс хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 21-23 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3, 6-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3, 4-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.
Салхи: 3, 4, 6-нд баруун хойноос 8-11м/с. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.
Температур: 01-04-нд шөнөдөө 30-32 градус, өдөртөө 15-17 градус, бусад хугацаанд шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3-нд үүлэрхэг ялимгүй цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй цас орохгүй.
Салхи: ихэнх хугацаандаа баруунаас 3-6 м/с, 4-нд 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: 1-4-нд шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус, 5-наас хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 21-23 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3,4-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 2, 3, 6-нд хойно баруун хойноос 5-8 м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с
Температур: Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн. 05-аас хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 08-10 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3, 4-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2-нд бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: ихэнх хугацаанд баруунаас 4-7 м/с, 2-3-нд 8-11м/с хүрнэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 26-28 градус, өдөртөө 15-17 градус, хугацааны эцсээр хүйтний эрч нэмж сулрах төлөвтэй байна.
Орон нутгийн нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2018.12.31-01.07
Үзэгдэл: 31-нд Өлгий, 1-2-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Алтай, Гурвансайхан, Мандалговь, Арвайхээр, 3-4-нд Арвайхээр, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-урт, 5-нд Өлгий, Алтай, Доной, 6-нд Чойбалсан, Доной нисэх буудлуудад үүлшиж, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.
Салхи: 1, 2-нд Ховд, Чойбалсан, 3-5-нд Мөрөн, Булган, Арвайхээр, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт нисэх буудлуудад баруун хойноос 7-10м/с. Ховд, Булган Сүхбаатар нисэх буудлуудад үе үе 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнхдээ зөөлөн салхитай байна.
Температур: Баруун болон төвийн аймгуудын нисэх буудлуудаар ихэнх хугацаанд шөнөдөө 28-30 градус, өдөртөө 17-19 градус, Дэглий цагаан, Тосонцэнгэл нисэх буудлуудад шөнөдөө 36-38 градус, өдөртөө 28-30 градус, Өвөрхангай, Баянхонгор нисэх буудлуудад шөнөдөө 24-26 градус, өдөртөө 13-15 градус, Говь болон Зүүн аймгуудын нутгаар шөнөдөө 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна. 3-аас хүйтний эрч ихэнх нисэх буудлуудаар бага зэрэг суларна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 2-нд Ховд, Алтай, 3-нд Мөрөн, Чингис хаан, Мандалговь, Гурвансайхан, Ханбумбат, 4-нд Мандалговь, Ханбумбат, Баруун–Урт, Дорнод аэродромуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.
31-нд Өлгий, Ханбумбат, Баруун–Урт, 1-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, 2-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Мөрөн, Тосонцэнгэл, Алтай, 3-нд Мөрөн, 4-нд Булган, 6-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан нисэх буудал орчимд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
2018 оны 12 дугаар сарын 31-нээс 2019 оны 1 дүгээр сарын 6-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна /
Баруун аймгуудын нутгаар: 1, 6-нд зарим газраар, 2-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-2-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 3-наас хүйтний эрч бага зэрэг суларна.
Төвийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Хэнтийн уулсаар, 6-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 2-нд зарим газраар 9-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 4-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 4-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.
Говийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 4-нөөс хойш ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
ЦУОШГазар
Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм
( 2018 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний08 цаг хүртэлх )
Тунадас: Өнгөрсөн 7 хоногт Баян-Өлгий, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтай, Өмнөговийн өмнөд хэсэг, Сэлэнгийн зүүн хэсэг, Баянхонгор, Булган, Төв, Хэнтийн зарим газраар 0.1-2.0 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатарын хойд, Сэлэнгийн баруун, Архангайн зарим газраар 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговь 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хяргасд 15см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см, Завханы Улиастай, Баянтэст 12см цасан бүрхүүл тогтсон байна.
Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 43-48 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 37-42 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 32-37 градус хүйтэн байв.
Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7 хоногийн эхээр говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-14 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 20 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт цас ороогүй байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-39 градус, бусад хэсгээр 26-31 градус, өдөртөө 26-нд хүйтний эрч чангарч 21-26 градус, бусад хугацаанд 15-20 градус хүйтэн байв.
Буянт-Ухаа орчимоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд 2-6м/с, түр зуур 9м/с хүрч өрөвхийлсөн байна. Үзэгдэл: Хяруу- XII/24, 25, 26, 28, 29, 30-нд, Утаа- XII/24, 28, 30, 30-нд. Салхины хамгийн их утга XII/24,25,26-ны өдөр ХБХ-оос 9м/с хүрсэн. Агаарын температурын хамгийн их утга 12 сарын 24-нд 13, 0 градус хүйтэн, агаарын температурын хамгийн бага утга 12 сарын 26-нд 38.6 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн их утга 12 сарын 29-нд 7.8 градус хүйтэн, хөрсний температурын хамгийн бага утга 26-нд 38.8 градус хүйтэн байв. Алсын барааны харагдацын бага утга 12 сарын 24-нд 400м хүрч утаа ажиглагдсан байна