Нийтлэгдсэн 2019-01-23

ФОККЕР-50 МОНГОЛД СҮҮЛИЙН НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ

Хүннү Эйр ХХК-ийн 2013 оны 07 сарын 26-наас Монгол Улсад ашиглаж эхэлсэн JU-8883 бүртгэлийн дугаартай Фоккер 50 маягийн агаарын хөлөг өнөөдөр сүүлийн нислэгээ Улаанбаатар-Говь-Алтай-Завхан-Улаанбаатар чиглэлд үйлдлээ.
Үүгээр 2003 оноос Монгол Улсад нисч эхэлсэн Фоккер 50 маягийн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаагаа зогсоож байна.
Өнгөрсөн оны сүүлээр мөн Аэромонголиа авиа компанид ашиглагдаж байсан энэ төрлийн агаарын хөлөг үйл ажиллагаагаа зогсоосон билээ.
Хүннү Эйр компаний Фоккер-50 агаарын хөлөг нь Голланд улсад 1990 оны 04 сард үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглагдаж эхэлснээсээ хойш нийт 46,930 цаг ниссэнээс Монголын орон нутаг болон бүс нутгийн хэмжээнд 13,467 цагийн 8,162 удаагийн буулт үйлдэж олон мянган зорчигч тээвэрлэсэн 28 жилийн түүхтэй агаарын хөлөг юм.
Монгол Улсад Фоккер 50 маягийн нийт 7 агаарын хөлөг нислэг үйлдэж байсан нь Ан-2, Ан-24 онгоцнуудын дараа 3 дугаарт орох үзүүлэлт бөгөөд хөөрөлт, буултын гүйлтийн зай харьцангуй бага, шороон зурвас дээр бууж хөөрөх боломжтой, орчин үеийн нислэгийн автомат удирдлага, хяналт навигацийн электрон системүүдээр тоноглогдсон манай орны нөхцөлд гойд тохирсон, зорчигч олны талархалыг хүлээсэн агаарын хөлөг байлаа.
Энэхүү агаарын хөлгөөр Монголын үе үеийн нисгэгч нар нисч байсан бөгөөд одоо энэхүү агаарын хөлгөөс нислэгийн гараагаа эхэлсэн бөгөөд олон нисгэгчид Boeing-767, Boeing-737, ATR-72, ERJ-145 агаарын хөлгүүдээр амжилттай нисч байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper