Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: /2000 м-ээс доош/
Үзэгдэл: 29, 02-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй. Утаатай.
Салхи: 29-нд баруун хойноос 6-9м/с, 01, 02-нд баруун баруун хойноос 4-7м/с, 31-нд өмнө, зүүн өмнөөс 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с.
Температур: 28,31-нд шөнөдөө 22-24 градус, өдөртөө 07-09 градус хүйтэн байна. Бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө 30-32 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28, 02-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Арвайхээр, Мөрөн, Булган, 29, 03-нд Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, 30-нд Чойбалсан нисэх буудал орчимд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
28-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Арвайхээр, Мөрөн, Булган, 29-нд Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Гурвансайхан, Ханбумбат, 30-нд Чойбалсан, Баруун-Урт, 01-03-нд Дэглий цагаан, Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсанд 6000м-ээс дээш өндөрт дунд хүчтэй сэгсрэлттэй.
2019 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 04-ний хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Ихэнх хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байна/
Баруун аймгуудын нутгаар: 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28, 2-нд зарим газраар, 29-нд нутгийн өмнөд, 1-нд нутгийн хойд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн баруун хэсгээр, 29, 2-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр 15-17м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 29-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29, 2-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр 15-17м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29,2-нд ихэнх нутгаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.
ЦУОШГазар
Урьдчилан Мэдээлэх Хэлтэс
2019.01.28
Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм
( 2018 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цаг хүртэлх )
Тунадас: Өнгөрсөн 7 хоногт 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орсон байна. Бусад хугацаанд цас ороогүй. Хамгийн их нь Говь-Алтайн Бугат 1.4 мм, Цээл 1.2 мм, Увсын Өндөрхангай 1.3 мм, Тэс, Түргэн 1.0 мм, Завханы Баянтэс 1.0 мм, Төв аймгийн Баянчандмань, Жаргалант 1.0 мм, Угтаалцайдам 0.7 мм, Дорнодын Сүмбэрт 0.9, Хөвсгөлийн Цэцэрлэг, Баян-Өлгийн Булганд 0.7 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Говь-Алтай, Булганы хойд, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн, Сэлэнгэ, Төв аймгийн баруун, Архангай, Өвөрхангайн зарим газраар 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 16 см, Хяргасд 15 см, Улаамгом 14 см, Баян-Өлгийн Сагсай, Хөвсгөлийн Хатгал 15 см, Улаан-Уулд 14 см зузаан цастай байна.
Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-27 градус, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9….-18 градус, говийн бүс нутаг болон цас багатай энгэр газраар +7…-1 градус, бусад нутгаар -2…-9 градус байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 7 хоногт Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -33…-40 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -27…-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр газраар -16…-20 градус, бусад нутгаар -21…-26 градус байв.
Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд зарим газраар, 24, 27-нд говь, талын нутгаар, 26-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 20 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: 27-ны шөнө 0.2-0.4 мм бага зэргийн цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-29 градус, бусад хэсгээр 15-20 градус, өдөртөө 5-10 градус байв.
Буянт-Ухаа орчимоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. 01 сарын 27-нд 0.2мм тунадас орсон.
Салхи: Ихэнх хугацаанд 1-5м/с, түр зуур 13м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга I/23,25,26,27-ны өдөр 13м/с хүрсэн.
Үзэгдэл: Цас- I/27, Хялмаа- I/24, Хяруу- I/22, 23, 24, 25-нд, Утаа- I/22, 23, 24, 25-нд.
Агаарын температурын хамгийн их утга: 01 сарын 22, 23-нд 5.7 градус хүйтэн
Агаарын температурын хамгийн бага утга: 01 сарын 25-нд 28.8 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 01 сарын 26-нд 2.0 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга: 01 сарын 25-нд 29.6 градус хүйтэн
Алсын барааны харагдацын бага утга: 01 сарын 22-нд 3000м хүрч утаа ажиглагдсан байна.
Орон нутгийн нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2019.01.28-02.04
Үзэгдэл: 28-нд Дэглий цагаан, Ховд, Доной, Мөрөн, Баянхонгор, Алтай, 29-нд Доной, Булган, Баянхонгор, Арвайхээр, Гурвансайхан, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, 1-нд Ховд, Алтай, 2-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Мөрөн, Булган, Арвайхээр, Гурвансайхан, Мандалговь, Өндөрхаан, 3-нд Булган, 4-нд Өлгий нисэх буудлуудад үүлшиж, бага зэрэг цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.
Салхи: 28-нд Ховд, Алтай, Булган, Гурвансайхан, Мандалговь, Баруун-Урт, Чойбалсан нисэх буудлуудад ихэнхдээ баруун өмнөөс хойш эргэж 8-11м/с, зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. 29-30-нд Мөрөн, Булган, Говь болон Зүүн аймгуудын нисэх буудлуудаар баруун хойноос, 31-2-нд Ховд, Доной, Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан нисэх буудлуудад баруун өмнөөс 7-10м/с, зарим үед 12-14м/с хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнхдээ зөөлөн салхитай байна.
Температур: Өлгий, Баянхонгор, Мөрөн, Арвайхээр нисэх буудлуудад ихэнх хугацаанд шөнөдөө 24-26 градус, өдөртөө 13-15 градус, Доной, Алтай, Ховд, Булган, нисэх буудлуудад ихэнх хугацаанд шөнөдөө 28-30 градус, өдөртөө 18-20 градус, Дэглий цагаан, Тосонцэнгэд нисэх буудлуудад шөнөдөө 33-35 градус, өдөртөө 24-25 градус, Говь болон Зүүн аймгуудын нисэх буудлуудад шөнөдөө 18-20 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна. 31-аас ихэнх нисэх буудлуудад хүйтний эрч чангарна. 31-ээс баруун болон төвийн аймгуудын нисэх буудлуудад хүйтний эрч бага зэрэг суларч, бусад нисэх буудлуудад бага зэрэг чангарна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28, 2-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Арвайхээр, Мөрөн, Булган, 29, 03-нд Улаанбааатар, Өндөрхаан, Чойбалсан, 30-нд Чойбалсан нисэх буудал орчимд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
2019 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 04-н хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2, 4-ний өдрүүдэд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Гол төлөв баруун болон баруун өмнөөс 7-10м/с. 4-нд салхины хурд 14-16м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурна.
Температур: шөнөдөө 23-25 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28, 2-нд үүлшиж бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнхи хугацаанд баруун хойноос 3-6 м/с.
Агаарын температур: Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай үзэгдэл: Ихэнхи хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28, 1, 2-нд үүлшинэ, ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 28-нд баруун өмнөөс хойш эргэж 9-12м/с, 31, 01-нд баруун, баруун өмнөөс 7-10м/с. Бусад хугацаанд 3-6м/с.
Температур: Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28, 28-29-ний шөнө, 2-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс 2-5 м/с, 31,01,02,-нд баруун өмнөөс 8-10м/с хүрч явган цасан шуурга шуурна.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө 27-29 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус хүйтэн, 31-нээс хүйтний эрч суларна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 28, 31, 01, 02-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28, 2-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: баруунаас 3-6м/с. 29, 30-нд 7-10м/с, үе үе 16-18м/с хүрч шороон шуурга шуурна.
Температур: шөнөдөө 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байх бол 31, 1-нд хүйтний эрч суларна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29, 30-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28-наас 29-нд шилжих шөнө, 2, 3-нд бага зэргийн цас орж, цасан болон шороон шуурга шуурна, бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 7-10м/с, 28-30-нд үе үе 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун, баруун хойноос 4-7м/с.
Температур: 29, 2, 3-нд хүйтний эрч чангарч шөнөдөө 30-32 градус өдөртөө 18-20 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 24-26 градус өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28-31-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29, 2-нд үүлшинэ. 29, 2-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 29, 2-нд 10-12м/с хүрч түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 5-8 м/с.
Температур: 29,2-нд хүйтэрч шөнөдөө 23-25 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, 2-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28-29, 2-3-нд үүлшиж, 29, 2-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй.
Салхи: 29-нд 9-12м/с. Бусад хугацаанд 3-6м/с.
Агаарын температур: 29,30, 2,3-нд хүйтэрч шөнөдөө 26-28 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд дунд хүчтэй сэгсрэлт, 29,2-нд сул хүчтэй мөсдөлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28, 1-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.
Салхи: 28, 31-нд баруунаас 11-14м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 2-5м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 30-32 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус хүйтэн, 01-нээс дулаарч шөнөдөө 20-22 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28, 29, 30, 31-нд дунд зэргийн сэгсрэлт 28,1-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29, 2-нд ялимгүй цас хаялана. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 28, 31-нд баруун өмнөөс 14-17 м/с, 29-нд баруун хойноос 11-14м/с, бусад хугацаанд баруунаас 5-8 м/с хүрч салхилна.
Температур: 29, 30, 03-нд хүйтэрч шөнөдөө 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28, 31-нд өрөвхийлөлттэй.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2-3-нд шилжих шөнө: Үүлшинэ. Цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Хугацааны эхээр баруун өмнөөс баруун хойш эргэж 11-14 м/с, бусад хугацаанд баруун хойноос 6-9 м/с.
Температур: 28, 31, 01-нд хүйтний эрч суларч шөнөдөө 17-19 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 25-27 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Хгуацааны эхээр дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29, 2-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно.1-нд үүлшинэ. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 2 дугаар сарын 2-нд зүүн хойноос 7-10м/с, 29-нд баруун хойноос 10-13м/с, 30,31-нд баруун өмнөөс 9-12м/с. Бусад хугацаанд секундэд баруун өмнөөс 6-9м/с
Температур: 31,1-нд шөнөдөө 22-24 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн, бусад хугацаанд бага зэрэг хүйтэрч шөнөдөө 28-30 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-31–нд дунд хүчтэй сэгсрэлт, 29-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29-нд үүлэрхэг цас орно. Бусад хугацаандаа солигдмол үүлтэй цас орохгүй.
Салхи: ихэвчлэн баруунаас 28-1-нд 9-12м/с түр зуур 14-16м/с хүрч ширүүсч 29-нд явган цасан шуурга, бусад хугацаандаа явган шороон шуурга шуурна. 2-4-нд 5-8м/с.
Температур: 28, 1-нд шөнөдөө 15-17 градус өдөртөө 4-6 градус хүйтэн бусад хугацаандаа хүйтний эрч чангарч шөнөдөө 23-25 градус өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28-1-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29, 02-нд үүлэрхэг бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавар үүлтэй цас орохгүй.
Салхи: 29-нд хойноос, 30-нд баруунаас, 28, 31-нд баруун өмнөөс 8-11м/с, бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с.
Температур: Шөнөдөө 28, 31-нд 15-17 градус, бусад хугацаанд 20-22 градус, өдөртөө 28-нд 1-3 градус, 31, 1-нд 7-9 градус бусад хугацаанд 10-12 градус хүйтэн байна. 2-ноос хүйтний эрч чангарч шөнөдөө 25-27 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29, 2-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 30-31 үүлшинэ. Бага зэргийн цас бударна, бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 28, 31-нд баруун өмнөөс 10-13м/с, 29-нд баруун хойш эргэж 9-12м/с, 01, 02-нд баруун, баруун өмнөөс 6-9м/с. 03-нд баруун хойш эргэж 8-11м/с байна.
Температур: 28, 31, 01-нд шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус хүйтэн байна. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29, 01-03-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29, 3-нд бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи:ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 6-9 м/с. 29, 31, 1-нд 8-11м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ.
Температур: 28, 31, 1-нд хүйтний эрч бага зэрэг суларч, шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, 29, 30, 2-нд бага зэрэг хүйтэрч шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус орчим хүйтэн байх төлөвтэй байна.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД
2019.01.28