Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр зарлигаар ИНЕГ-ын зарим албан хаагчид төрийн одон, медалиар шагнуулсныг өнөөдөр ЗТХЯ-нд гардуулан өглөө.
Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор
НХҮА-ны дэд дарга Х.Энхбаатар, АБХА-ны ээлжийн ерөнхий зохицуулагч Г.Баттулга нар, “Алтан гадас одон”-гоор ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд НААХЗА-ны дарга С.Манлай, АНБЗГ-ын дарга Ё.Эрдэнэбат, ДАА-ны дарга Н.Мөнхсүрэн, “Чингис хаан” ОУНБ-ын захирал Д.Мөнхбаатар, НААХЗА-ны байцаагч Г.Цэрэнбалжир, НБУГ-ын ерөнхий нягтлан бодогч Н.Баярмаа, ҮНББА-ны ахлах эдийн засагч Д.Баясгалан, ГТҮА-ны онгоц үйлчилгээний жолооч-операторчин Б.Гантулга нар энгэрээ мялаалаа.
Түүнчлэн АНБЗГ-ын менежер П.Гантөгс, СХОГ-ын менежер Б.Хоролбат, ГТҮА-ны онгоц үйлчилгээний жолооч-операторчин Д.Мягмаржав нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнууллаа. Төрийн дээд одон, медалиар шагнагдсан хүмүүсийг ИНЕГ-ын Даргын зөвлөл, хамт олон хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа.
Мөн энэ үеэр МЗЭ-ийн 90 жилийн ойг тохиолдуулан иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг уран бүтээлээрээ дамжуулан сурталчилж буйг нь үнэлж, ИНЕГ-ын ЗУГ-ын дарга Т.Батжаргалыг ИНЕГ-ын “Жуух бичиг”-ээр шагнасныг гардуулан өглөө.