Нийтлэгдсэн 2019-03-13

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН НИСЭХЭД АЖИЛАЛАА

Зам,тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр ИНЕГ, түүний харьяа байгууллагуудад ажиллаж өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудтай танилцлаа.

ИНЕГ 2018 онд Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай хууль, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан.

Түүнчлэн:
– Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар батлуулсан.
– Хөрш зэргэлдээ нислэгийн хөдөлгөөн удирдлагын бүсийн төвүүдтэй дуун холболтыг өгөгдлийн холболтод шилжүүлсэн.
– Монгол Улс болон ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны 5 дугаар хамтарсан сургуулилтыг зохион байгуулсан.
– Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зайчлалд Автомат хамааралтай ADS-B системийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс ашиглаж эхэлсэн.
– Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Агаарын навигацийн үйлчилгээний бэлтгэл ажлын төлөвлөгөө 100% хангагдсан.
– Анх удаа аюулгүй ажиллагааны түвшинг тоон утгаар илэрхийлж Агаарын навигацийн үйлчилгээний 2018 оны аюулгүй ажиллагааны магадлалын утга 96,03 хувьтай байна гэж гаргасан.
– Мөрөн нисэх буудлын гэрэл суултын системийг шинэчилэн сайжруулсан
– Говь-Алтай нисэх буудлын гэрэл суултын системийг шинээр суурилуулан ашиглалтанд оруулсан.
– Навигацийн хураамж бодох аргачлал 6 байсныг өөрчилж агаарын тээвэрлэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан 16 шатлалтай болгосноор навигацийн үйлчилгээний орлого 2018 онд 274,4 тэрбумд хүрч нэмэгдсэн.
– Өнгөрөлтийн нислэгийн тоо 123 мянгад хүрсэн.
– Нисэх буудлуудын удирдах газрыг байгуулсан.
– ЧХОУНБ-аар 2018 онд үйлчлүүлсэн зорчигчийн тоо 1,400,000-д хүрсэн.
– Нийгмийн хариуцлагын хүрээнд Хан-Уул дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбайг барьсан, ШУТИС-ийн харьяа Механик, тээврийн сургуулийн Агаарын хөлгийн радио холбоо, навигацийн танхимыг тохижуулсан, тус сургуульд нисэхийн чиглэлийн мэргэжлээр сурч буй шилдэг 1 оюутанд сургалтын төлбөр, 2 оюутанд сар бүр тэтгэлэг олгодог болсон, дотоодын агаарын тээвэрлэгчдээс авах авлагын өрийг барагдуулж эхэлсэн гэхчилэн олон ажил хийгээд байгааг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцууллаа.

“Иргэний нисэхийн тухай хууль”-ийн үзэл баримтлал, шинэчлэсэн найруулгын төслийг боловсруулж ЗТХЯ-нд хүргүүлээд байгаа. Уг хуулийн төслийг ирэх хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй гэдгийг ИНЕГ-ын удирдлагууд мөн хэллээ.

Тулгамдаж буй асуудлуудын нэг нь Чингис хаан олон улсын хуучин нисэх буудлыг цаашид ямар зориулалтаар ашиглах вэ гэдгийг Засгийн газрын түвшинд яаралтай, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй байгааг дуулгасан.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нисэхийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх асуудалд анхаарал хандуулж ажиллана гэдгээ илэрхийллээ. Хуучин нисэх буудлыг энэ салбарт ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, нөөц аэродромоор ашиглах, арилжааны чиглэлээр, ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлээр, Азидаа тэргүүлсэн засвар үйлчилгээний төв болгох, сургалтын бааз болгох гэх мэтээр, улсын төсвөөр их хэмжээний мөнгө оруулж засвар, арчлалтыг хийж ирсэн энэ байгууламжийг цаашид нисэхийн чиглэлд ашиглах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа Б.Энх-Амгалан сайд хэлж байв.

Салбарын боловсон хүчний бодлогын хувьд өндөр өртгөөр бэлтгэгдсэн мэргэжлийн ажилтнуудаа, тухайлбал, нисгэгчийг гадаадын бусад авиа компанид алдахгүйгээр дотооддоо авч үлдэж ашиглах, ажилтай байлгах бодлого хэрэгжүүлэхийг хүссэн.

Шинэ нисэх буудлын хувьд даруй ашиглалтад оруулна гэдгээр зорьж ажиллах, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзахдаа илэрхийлсэн “Хоёр улсын ард иргэдийн язгуур эрх ашиг нэг цэг дээр огтлолцож, 5 төгрөгийн өртөгтэй аливаа зүйлийг 50 төгрөгөөр худалдаж авахгүй байх” гэсэн зарчим баримталж байгаагаа сайд дуулгалаа.

Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Б.Энх-Амгалан Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны үйл ажиллагаатай мөн танилцсаны зэрэгцээ Чингис хаан ОУНБ-ын ажилчидтай уулзаж шинэ нисэх буудал ашиглалтад ороход боловсон хүчний хувьд мэргэжлийн, ур чадвартай, мэдлэг боловсролоо дээшлүүлж, чанартай үйлчилгээ үзүүлэхэд бэлтгэл хангаж ажиллахыг хүссэн.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper