Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн 2019 оны дартсын Улсын аварга шалгаруулах тэмцээнд ИНЕГ-ын ажилтан М.Цэндсүрэн амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ.
Монгол улсад дартсын спорт үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд үүсгэн байгуулагч Д.Болдбаатар агсны нэрэмжит болгон зохион байгуулсан тус тэмцээний ганцаарчилсан төрөлд тэрбээр гуравдугаар байр эзэлжээ. Мөн Д.Болдбаатар агсны нэрэмжит Цомын төлөөх тэмцээнд багийн болон хосын төрөлд оролцон тус бүрээс хүрэл медаль хүртэж, нийтдээ гурван хүрэл медаль хүртсэн байна.
ИНЕГ-ын Хэвлэх цехийн ажилтан М.Цэндсүрэн дартсын спортоор хичээллээд 10 сар болж байгаа бөгөөд анх удаагаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож дээрх амжилтыг үзүүллээ.