MANPING-ын ажлын хэсгийн хурлын хуваарийн дагуу 2019.03.15-ны өдрийн 14:00 цагт “Бүс нутгийн хэмжээнд мэдээлэл дамжуулах бие даасан виртуал сүлжээ(CRV)”-ний ажлын багийн хурал зохион байгуулагдана.
Тус хурлаар CRV-гийн олон улс, ази номхон далайн бүсийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, Монгол улсын агаарын навигацийн нэгдсэн сүлжээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, онцлог, хүндрэлтэй асуудал, түүний төлөвлөгөөний талаар илтгэлүүд танилцуулагдаж, хэлэлцүүлэг явагдана.
Та бүхнийг хуралд оролцохыг урьж байна.