Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд иргэний нисэхийн хууль тогтоомж, Олон улсын гэрээ хэлцэл боловсруулах, хууль эрх зүйн холбоотой бусад баримт бичигт санал өгөх, ИНЕГ-ын удирдлага, ажилтнуудад эрх зүйн туслалцаа үзүүлэх, ИНЕГ-аас боловсруулан гаргаж байгаа эрх зүйн баримт бичгийн үндэслэлийг хянаж, хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, шүүхийн маргаантай асуудлаар шүүх, хууль хяналтын байгууллагад ИНЕГ-ыг төлөөлж оролцох, иргэний нисэхийн хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Мөн Чикагогийн конвенцийн Хавсралтад заасан стандартын минимум суурь түвшинг хангасан, Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд тохирсон, хэрэгжүүлэх боломжтой, иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны зохицуулалтын дүрэм, зөвлөмжийн цуврал, маягт болон бүртгэлийн дэвтрийг жишиг дүрмийн дагуу боловсруулах, тогтмол шинэчлэх болон дүрмийн шаардлагаас чөлөөлсөн бүртгэлийг зарлахтай холбоотой ажлуудыг хийх, зөвлөмжийн цуврал, маягт, бүртгэлийн дэвтэр, танилцуулга материал гаргаж, салбарын хэрэглэгчдийг үнэн зөв эрх зүйн мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, харьяа алба, байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Зам, тээврийн хөгжлийн яам, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох талууд нь Зам, тээврийн хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам байна.
Энэ нэгж нь иргэний нисэхийн багц дүрэмд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжтэй байна.