Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2, 4 дүгээр зорилтын хүрээнд салбарын эдийн засгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, агаарын тээврийг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөгжлийн бодлогын санал боловсруулах, бодлогын хэрэгжилтийг хангах, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын эрх зүйн баримт бичгийг боловсруулах, олон улсын агаарын тээврийн зах зээлд дотоодын агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийх, агаарын тээврийн үйлчилгээ болон төрлийг өргөжүүлэх, тогтворжуулах чиглэлээр судалгаа хийх, санал боловсруулах, салбарын эдийн засгийн статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Салбарын үйлчилгээний үнэ тарифын талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулж, нисэх буудлуудын хураамж, агаарын навигацийн үйлчилгээний үнэ тарифад “Төлбөртэй үйлчилгээний хураамжийг тогтоох журам”-ын дагуу хяналт тавих, агаарын тээвэрлэгчдийн нислэг тээвэрлэлтийн төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавих, санхүү, эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, шударга бус өрсөлдөөнийг хориглох талаар өрсөлдөөнийг хянах байгууллагатай хамтран ажиллах, агаарын тээвэрлэгчдийн тарифт дүн шинжилгээ хийж дотоодын тарифыг батлахад санал боловсруулах, агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээтэй холбоотой асуудлаар зохицуулалт хийх үндсэн үүрэгтэй.
Мөн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, гадаадын төлөөлөгчдийн айлчлал, ИНЕГ-ын удирдлагын гадаадын төлөөлөгчидтэй хийх уулзалт, гадаадад хийх айлчлалын бэлтгэлийг хангаж, ёслол протоколыг гүйцэтгэх, салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн баримт бичгийг холбогдох нэгж, байгууллагатай хамтран боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, Засгийн газар хоорондын болон олон талын хэлэлцээрт салбарын чиглэлээр тусгуулах саналыг нэгтгэн хүргүүлэх, гадаадын байгууллагуудтай харилцах асуудлыг зохицуулах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэгтэй. чиг үүргийг хэрэгжүүлнэ. Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр шинээр байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулахад Зам, тээврийн хөгжлийн яаманд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн боловсон хүчин гадаадын улс орнуудад бэлтгэхтэй холбогдуулан холбогдох байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийх ажлыг хариуцна.
Нэгдсэн Үндэсний байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн бодлого /SDG/-ын хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох улс орон, байгууллагатай хамтран ажиллах, нисэхийн хоёрдогч түлш – 2 дугаар хурал (CAAF/2)-ын үр дүн, мөн Сайжруулсан нисэхийн түлшний талаар ICAO-ийн баримтлах 2050 оны зорилт зэрэгтэй уялдуулан үндэсний төлөвлөгөөг боловсруулах, техник технологийн шинэчлэл, сайжруулсан нисэхийн түлш, иргэний нисэхийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй дэд бүтцийг сайжруулах зэргээр хүрээлэн буй орчныг хамгаалахад агаарын тээвэр, эдийн засгийн бодлого, зохицуулалтын чиглэлээр ойрын, дунд хугацааны болон стратегийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулна.
Дарга, дэд даргын шууд удирдлагад үйл ажиллагаа явуулах бөгөөд үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь удирдах дээд шатны байгууллагууд, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, агаарын тээвэрлэгчид болон бусад хэрэглэгчид байна.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд эдийн засгийн зохицуулалтын нэгж, агаарын харилцааны нэгж ажиллана.