Энэ нэгж нь гадаад улс орнуудын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах, хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, Олон улсын иргэний нисэхийн салбарт Монгол Улсын баримтлах бодлого боловсруулах, агаарын тээвэрлэгч компаниудын томилгоо, гадаад зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой бодлого боловсруулах, иргэний нисэхийн олон улсын мэргэжлийн байгууллагууд болон гадаад орнуудын иргэний нисэхийн удирдах байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Мөн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ИНЕГ-ын гадаад арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, гадаад орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагуудын шугамаар болон гадаад хамтын ажиллагааны чиглэлээр зохиогдох хурал, зөвлөгөөн, бага хурал, сургалт, семинар, үзэсгэлэнд оролцох, зохион байгуулах, удирдлагууд болон ажилтнуудын гадаад албан томилолтын үйл ажиллагааг зохицуулах, холбогдох шийдвэрийг гаргуулах, үр дүнг тооцож тайлагналтыг хангуулах ажлыг хариуцна.