MANPING ажлын хэсгийн 2019 оны хурлын хуваарийн дагуу “Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн ажлын баг”-ийн анхдугаар хурал 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ИНЕГ-ын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ нь MANPING ажлын хэсгийн дэд ажлын хэсгүүдээс зохион байгуулж буй 5 дахь хурал юм. Хуралд АНБЗГ, НХҮА, ЕЗНХА, НУТА, МТИСХА, “Эйр Чайна”, “МИАТ” ХК, “Аэромонголиа” ХХК, “Хүннү Эйр” ХХК-ний нийт 30 гаруй төлөөлөгчид оролцов.
Тус хурлаар нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн үйл ажиллагааны талаарх танилцуулга, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, НХУ-ын үйлчилгээнд тулгарч буй асуудлууд зэргийг хэлэлцэн, төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хэлэлцүүлэг хийх зэргээр явагдлаа. Тайланг энд дарж үзнэ үү.