Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 18, 19, 20-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. бусад хугацаанд солигдмол үүлтэй. хур тунадас орохгүй.
Салхи: 18-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с, зарим үед 13-15м/с хүрч ширүүснэ. 19-нд баруун хойноос 7-10м/с. зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нь баруун хойноос 5-8м/с
Температур: 18-нд шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна. 19-нөөс бага зэрэг сэрүүсч шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус хүйтэн, 22-ноос дулаарч шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 06-08 градус дулаан байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19, 20-нд Чингис Хаан ОУНБ, Мөрөн, Булган, 20,21-нд Чойбалсан, Баруун-Урт, Өндөрхаан, 18,19-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, 19, 20-нд Гурвансайхан, Ханбумбат, Овоот нисэх буудал орчимд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлттэй.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18-нд баруун Алтайн сектор, 19-нд Алтайн, Мөрөн, Төв, Говийн сектор, 20-нд Мөрөн,Төв,Говь, Дорнод сектор 21, 22-нд Дорнод сектор, 23-нд Төв, Дорнод сектороор дунд хүчтэй сэгсрэлттэй.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2019.03.18
2019 оны 3 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 25-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/ 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ /
Баруун аймгуудын нутгаар: 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур хүйтэрч Дархадын хотгороор Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур хүйтэрч шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөндөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур хүйтэрч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
ЦУОШГазар
Урьдчилан Мэдээлэх Хэлтэс
2019.03.18
Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм
( 2019 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 2019 оны 03 дугаар сарын 18-ны 08 цаг хүртэлх )
Тунадас: Өнгөрсөн 7 хоногт Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгийн баруун өмнөд, Увсын баруун хойд, Хөвсгөлийн хойд, Сэлэнгэ, Сүхбаатарын зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 0,0-2,3 мм цас орсноос хамгийн их нь Дорнодын Чойбалсанд 2.3 мм цас орсон байна. Бусад нутгаар 0,0-1,0 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завханы ихэнх нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөлийн хойд хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Хяргас, Баруунтуруунд 16 см, Малчин, Завханы Яруу, Баянхайрхан, Тэсд 11 см зузаан цастай байна.
Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -9…-16 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар +6….-3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +10…+19 градус, бусад нутгаар +1…+12 градус байв.
Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-29 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…-4 градус, бусад нутгаар -3…-15 градус хүйтэн байлаа.
Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, говь, тал, хээр нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. 17-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: 13-нд 0,0 мм цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13, 15-нд зарим үед түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13…-21 градус, бусад хэсгээр -4…-15 градус, өдөртөө +1…+12 градус байлаа. 12-нд хамгийн хүйтэн шөнө буюу Яармаг-Сонгины орчмоор -21 градус, бусад хэсгээр -15 градус, 16-нд хамгийн дулаан өдөр буюу +12 градус хүрч ажиглагдсан байна.
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. 03 сарын 11-нд 0.0мм тунадас орсон.
Салхи: Ихэнх хугацаанд 4-5м/с, түр зуур 10-15м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга III/15-ны өдөр 15м/с хүрсэн.
Үзэгдэл: Хяруу- III/12, 14, 15, 16-ны өдөр, Утаа- III/12, 13, 16, 17-ны өдөр, Цас- III/11-нд Орон шуурга- III/11-нд, Явган шороон шуурга- III/15-нд тус тус ажиглагдсан байлаа.
Агаарын температурын хамгийн их утга: 03 сарын 16-нд 11.6 градус дулаан
Агаарын температурын хамгийн бага утга: 03 сарын 12-нд 21.2 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 03 сарын 16-нд 30.8 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга: 03 сарын 05-нд 21.7 градус хүйтэн байв.
Алсын барааны харагдацын бага утга: 2019 оны 03 сарын 12-нд 6000м хүрч утаа ажиглагдсан байна.
2019 оны 3 дугаар сарын 18-25-н хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 20-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. цас орохгүй.
Салхи: Гол төлөв баруун хойноос 3-8м/с.
Температур: шөнөдөө 16-18 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байх ба 22–оос дулаарч шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 18-нд баруун хойноос 10-12 м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 3-6 м/с.
Агаарын температур: 18-нд хүйтэрч шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн шөнөдөө 23-25 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн, байна.
Нислэгт аюултай үзэгдэл: 18-нд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18-нд үүлшинэ, бага зэргийн цас, 20,21-нд үүлэрхэг, ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 18-нд зүүнээс 10-13м/с, зарим үед 14-16м/с. 19,21-нд баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд 4-9м/с.
Температур: Хугацааны эхээр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18-21-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18, 18-19-ний шөнө, 19-нд бага зэргийн цас орно.Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 4-7 м/с, 18, 19-нд түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 18,19-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18, 19, 20-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 18-нд баруун баруун хойноос 7-10м/с, 21-нд баруунаас 4-7 м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.
Температур: 18-нд шөнөдөө 25-27 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус хүйтэн, 22-ноос шөнөдөө 14-19градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18 19-нд сул хүчтэй мөстөлт, 19,20-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18, 19-нд үүлшинэ, бага зэргийн хур тунадас орно, 20-нд үүлэрхэг хур тунадас орохгүй. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.
Салхи: 18-19-нд, баруун өмнөөс 13-16 м/с, бусад хугацаанд баруунаас 9-12 м/с.
Температур: 18-нд бага зэрэг хүйтэрч шөнөдөө 19-21 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн, 22-с дулаарч шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18, 19, 20 -нд, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18, 19-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 18, 19-нд зүүн хойноос, бусад хугацаанд баруун хойноос 7-10м/с, өдөртөө үе үе 12-14м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурна.
Температур: 19-нөөс 21-нд сэрүүсч, шөнөдөө 11-13 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна. 22-ноос дулаарна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18,23,24-нд дунд зэрэг хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18-19-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно, бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 18-нд баруун хойноос зүүн хойш эргэж 8-11м/с, өдөртөө түр зуур 14-16м/с хүрч цасан ба шороон шуурга шуурна. 19, 21-нд баруун хойноос 6-9м/с түр зуур 12-14м/с хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с байна.
Температур: Хугацааны эхэн болон эцсээр бага зэрэг дулаан шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтэн шөнөдөө 13-15 градус хүйтэн өдөртөө 0-2 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18-19, 21-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй. Бусад хугацаанд сул хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18, 19-нд үүлшинэ, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.
Салхи: 18-19-нд, баруун өмнөөс 13-16 м/с, бусад хугацаанд баруунаас 7-10 м/с.
Температур: 19-өөс бага зэрэг хүйтэрч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн, 22-оос дулаарч шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18,19,20 -нд, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18, 22-нд солигдмол үүлтэй,19-20-ны шилжих шөнө үүлэрхэг бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй хур тунадас орохгүй.
Салхи: 18, 22, 23-нд зүүн хойноос 9-12 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 6-9 м/с.
Температур: 19-22-нд хүйтэрч шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан, 23-25-нд бага зэрэг дулаарч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18, 22, 23-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19, 22-нд үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно, бусад хугацаанд багавтар үүлтэй хур тунадас орохгүй.
Салхи: 18-нд баруун өмнөөс 4-6м/с, бусад хугацаанд баруун хойноос 19, 22, 23-нд 10-12м/с, бусад хугацаанд 8-10м/с.
Температур: Шөнөдөө 18, 24, 25-нд 3-5 градус бусад хугацаанд 6-8 градус хүйтэн, өдөртөө 18-нд 13-15 градус, 20-ноос 22-нд хүйтэрч 1-3 градус бусад хугацаанд 6-8 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19, 22-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19-20-нд үүлэрхэг. Бусад хугацаандаа солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 6-11м/с. 22-23-нд 14-16м/с хүрч ширүүсч явган шороон шуургатай.
Температур: Шөнөдөө 20-23-нд 9-11 градус бусад хугацаандаа 4-6 градус хүйтэн, өдөртөө 19-22-нд 1-3 градус, 22-25-нд 7-9 градус, 18-нд 13-15 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19, 20-нд Үүлшинэ. Цас орно. Бусад хугацаанд Солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 19-нд зүүн хойноос, 20-нд баруун хойноос 11-14 м/с, бусад хугацаанд баруунаас 8-11 м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 13-15 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн, 22, 23, 24-нд дулаарч шөнөдөө 9-12 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19, 20-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19-20-нд бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадасгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 6-9 м/с. 18, 20-нд баруун хойноос 12-14 м/с хүрч ширүүснэ.
Температур: 18-нд өдөртөө 13-15 градус дулаан. 19-20-нд хүйтэрч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна. 22-ноос дулаарч шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19-20-нд алсын бараа муудна. 18, 20-нд өрөвхийлөлттэй.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 20-нд үүлэрхэг. Цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 18-нд баруун өмнөөс 8-11м/с, 19,20-нд хойно баруун хойноос 9-12м/с, 21,22-нд баруун хойноос 5-8м/с
Температур: шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20-нд сул хүчтэй мөстөлт, 19,20-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19, 20-нд үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 18-нд баруун өмнөөс баруун баруун хойш эргэж 5-8м/с, 19, 20-нд хойно зүүн хойноос 6-9м/с, бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с байна.
Температур: 18-нд шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна. 19-нөөс сэрүүсч шөнөдөө 6-8 градус хүйтэн , өдөртөө 0-2 градус дулаан, 22-нөөс бага зэрэг дулаарч шөнөдөө 1-3 градус дулаан, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 13, 14, 18-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19-нд хур тунадас, нойтон цас, 21,22-нд ялимгүй хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 6-11 м/с. 18, 19-нд 16 м/с, 21, 22-нд 12-14 м/с хүрч ширүүснэ.
Температур: Хүйтэрч, ихэнх хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн. 23-нд өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
Орон нутгийн нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2019.03.18–03.25
Үзэгдэл: 18-нд Дэглий цагаан, Ховд, Доной, Алтай, Мөрөн, Булган, Арвайхээр, 19-нд Алтай, Баянхонгор, Мөрөн, Булган, Арвайхээр, Чойбалсан, Мандалговь, Гурвансайхан, Хөшигийн хөндий, 20-нд Өлгий, Мандалговь, Гурвансайхан, 22-нд Чойбалсан, Хөшгийн хөндий нисэх буудлуудад үүлшиж, бага зэргийн цас орно.
Салхи: 18-нд баруун болон төвийн аймгуудын нисэх буудлуудаар баруун хойноос, 19-нд Ховд, Доной, Алтай, Баянхонгор нисэх буудлуудад баруун хойноос, 18-20-нд Говь болон зүүн аймгуудын нисэх буудлуудаар баруун өмнөөс баруун хойш эргэж 10-13м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Зарим үед 16-18м/с хүрнэ.
Температур: Дэглий цагаан, Тосонцэнгэл нисэх буудлуудад шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн, Өлгий, Алтай, Хөшигийн хөндий нисэх буудлуудад шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан, Ховд, Доной, Баянхонгор, Мөрөн, Булган, Арвайхээр, Өндөрхаан, Мандалговь, Гурвансайхан нисэх буудлуудад шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан, Чойбалсан, Баруун-Урт, Ханбумбат, Овоот нисэх буудлуудад 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. Ихэнх нисэх буудлуудаар 22-оос бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19, 20-нд Чингис Хаан ОУНБ, Мөрөн, Булган, 20,21-нд Чойбалсан, Баруун-Урт, Өндөрхаан, 18,19-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, 19, 20-нд Гурвансайхан, Ханбумбат, Овоот нисэх буудал орчимд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлттэй.