Нийтлэгдсэн 2019-03-25

2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 25-НААС 04 ДҮГЭЭР САРЫН 01-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: 

Үзэгдэл: 26, 27, 29-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх өдрүүдэд салхитай. 26-нд хойно баруун хойноос 8-11м/с, 27, 28, 29-нд баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с салхитай байна.

Температур: 25-нд шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. 26-наас сэрүүсч шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан, 31-нээс дулаарч шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25, 27-нд Чойбалсан, 28-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, 29-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Булган, Чингис хаан, Ханбумбат, 30- 31-нд Булган, Чингис хаан, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт НБ орчимоор  дунд хүчтэй сэгсрэлт, үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/        

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25-нд Дорнод сектор, 26, 27–нд нийт нутгаар, 28, 29–нд Төв болон Говь, Дорнод сектор, 30, 31-нд Дорнод секторт дунд хүчтэй сэгсрэлттэй.

2019 оны 3 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орж, салхи шуурга шуурч, хүйтэрнэ /

Баруун аймгуудын нутгаар: 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 4 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 26-29-нд хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 5-10 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх болон Идэр голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор  шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 30-наас дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр, 28, 29-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар, 28-29-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 26-29-нд хүйтэрч Дархадын хотгороор Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 30-наас дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 26-нд ихэнх нутгаар, 28-29-нд зарим газраар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд ихэнх нутгаар, 29-30-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 26-30-нд хүйтэрч шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөндөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 31-нээс дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, 28-30-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 27-29-нд хүйтэрч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

ЦУОШГазар

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

2019.03.25

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

 ( 2018 оны 03 дугаар сарын 18-ны 08 цагаас 2018 оны 03 дугаар сарын 25-ны 08 цаг хүртэлх )

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говь, зүүн аймгуудын нутгаар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  0.0-9.0 мм цас орсноос хамгийн их нь Архангайн Түвшрүүлэх, Булган, Дундговийн Луусд 8.0-9.0 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увсын ихэнх нутаг, Завхан, Архангай, Дундговийн зарим газар, Хөвсгөл, Өвөрхангайн баруун, Өмнөговийн зүүн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр 1-15 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Баруунтуруун, Зүүнговь, Хяргасд 15 см, Завханы Яруу 13 см, Баянхайрхан 11 см, Архангайн Түвшрүүлэх 13 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь болон зүүн аймгуудын нутгаар 1-22 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -5…-12 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхонтуул, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0….+6 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар +14…+19 градус, бусад нутгаар +5…+11 градус байв. Хамгийн дулаан нь Баянхонгорын Эхийн голд +19 градус хүрсэн байна.

Агаарын хамгийн бага температур: 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд ихэнх нутгаар 1-18 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр Тэс голын хөндийгөөр -24…-31 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20…-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус, бусад нутгаар -11…-17 градус  хүйтэн хонолоо.

Cалхи: Ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 18, 19-нд зарим газраар түр зуур секундэд 19-23 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 22-нд 0,0 мм цас орсон байна. Бусад хугацаанд цаг агаар тогтуун, цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 19, 24-нд  секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-20 градус, бусад хэсгээр -4…-12 градус, 23, 24-нд дулаарч өдөртөө +6…+8 градус, бусад хугацаанд 0..-5 градус хүйтэн байлаа. 21-нд хамгийн хүйтэн шөнө буюу Яармаг-Сонгины орчмоор -20 градус, бусад хэсгээр -14 градус, 23-нд хамгийн дулаан өдөр буюу +7 градус хүрч ажиглагдсан байна.

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. 03 сарын 11-нд 0.0мм тунадас орсон.

Салхи: Ихэнх хугацаанд 4-5м/с, түр зуур 10-15м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга III/15-ны өдөр 15м/с хүрсэн.

Үзэгдэл: Хяруу- III/12, 14, 15, 16-ны өдөр, Утаа- III/12, 13, 16, 17-ны өдөр, Цас- III/11-нд Орон шуурга- III/11-нд, Явган шороон шуурга- III/15-нд тус тус ажиглагдсан байлаа.

Агаарын температурын хамгийн их утга: 03 сарын 16-нд 11.6 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 03 сарын 12-нд 21.2 градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 03 сарын 16-нд 30.8 градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 03 сарын 05-нд 21.7 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга:  2019 оны 03 сарын 12-нд 6000м хүрч утаа ажиглагдсан байна.

2019 оны 3 дугаар сарын 25-аас 4 дүгээр сарын 1-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 26-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. цас орохгүй.

Салхи: Гол төлөв баруун хойноос 5-10м/с.

Температур: шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байх ба 28-наас дулаарч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 9-11градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25, 26-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 3-8 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай үзэгдэл: Ихэнх хугацаанд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 26-нд үүлшинэ, бага зэргийн цас орно. 27-нд үүлэрхэг, ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 26-нд зүүнээс 10-13м/с, зарим үед 14-16м/с. 29, 30-нд баруун өмнөөс 7-10м/с. Бусад хугацаанд 4-9м/с.

Температур: Хугацааны эхээр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26-30-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25-26-ний шөнө, 26-27-ны шөнө бага зэргийн цас, нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 4-7 м/с, 26, 27-нд түр зуур 10-12м/с  хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Агаарын температур: 26-наас хүйтэрч шөнөдөө 17-19 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус хүйтэн байна. 30-наас өдөртөө дулаарна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 26,27-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 26, 27-нд үүлэрхэг. Хур тунадас, цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 26-нд хойно баруун хойноос 5-8м/с, 27-нд зүүнээс 6-9 м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.

Температур: 25-нд шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан, 26-наас сэрүүсч шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус хүйтэн байна. 29-нөөс дулаарч шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26-28-нд сул хүчтэй мөстөлт, 26, 28-нд  дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 26, 27-нд үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Баруунаас 6-9м/с.

Температур: 26, 27-нд бага зэрэг хүйтэрч шөнөдөө 17-19 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна. 28-наас дулаарч шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26,27-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 26-28-нд үүлшинэ. 27-нд цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 4-9м/с, 27,29-нд баруун хойноос эргэж 10-13м/с хүрч ширүүсч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна.

Агаарын температур:  27-29-нд хүйтэрч шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  27-нд дунд хүчтэй мөсдөлт, 27,29 сул хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  26, 27, 28-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Баруунаас 3-6м/с, 28-нд өдөртөө үе үе 12-14м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурна.

Температур:  26,27-нд сэрүүсч, шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан, бусад хугацаандаа шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26-нд сул мөстөлт, 26, 28-нд дунд зэрэг хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 26, 29-нд үүлэрхэг, бага зэргийн нойтон цас орно, бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 25-26, 28-29-нд баруун хойноос 6-9м/с, өдөртөө түр зуур 12-14м/с хүрч зөөлөн цасан ба шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с байна.

Температур: Хугацааны эхэн болон эцсээр шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  25-26, 28-29-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй. Бусад хугацаанд сул хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 26-нд нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар үүлшинэ, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.

Салхи: 26-27, 28-нд баруун өмнөөс 12-15 м/с, бусад хугацаанд баруунаас 7-10 м/с.

Температур: 26-аас бага зэрэг сэрүүсч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн, 31-ээс дулаарч шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26,27-нд, дунд хүчтэй сэгсрэлт  ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 26-нд үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно, 27, 30-нд солигдмол үүлтэй, бусад хугацаанд багавтар үүлтэй хур тунадас орохгүй.

Салхи: 26-нд зүүн хойноос, бусад хугацаанд баруун хойноос 27-нд 9-11м/с, бусад хугацаанд 7-9м/с.

Температур: Шөнөдөө 26, 29-нд 9-11 градус бусад хугацаанд 6-8 градус хүйтэн, өдөртөө 26-нд 1-3 градус хүйтэн, 30-наас 7-9 градус бусад хугацаанд 2-4 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26, 27-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 26-нд үүлшинэ бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй хур тунадас орохгүй.

Салхи: 25-нд зүүн өмнөөс 4-7 м/с, ихэнх хугацаанд баруун хойноос 8-11 м/с, түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.

Температур: 27-29-нд хүйтэрч шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан, 25-26-нд, 30-нд шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус  бусад хугацаанд шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 10-12 дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: Хугацааны эхээр дунд хүчтэй сэгсрэлт  ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл: ихэнх хугацаандаа солигдмол үүлтэй.  Хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 8-11м/с. 26-нд баруунаас хойш эргэж 14-16м/с хүрч ширүүсч явган шороон шуургатай.

Температур: Шөнөдөө 7-9 градус градус хүйтэн, өдөртөө 6-8 градус  дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт  ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 27-нд Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 29-нд баруун хойноос 13-16 м/с, бусад хугацаанд баруунаас 7-10 м/с.

Температур: 27-ноос сэрүүсч шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан, 31-нээс дулаарч шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 27, 28-нд бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадасгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 6-9 м/с. 28, 29-нд баруун хойноос 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Температур: 25, 26-нд өдөртөө 11-13 градус дулаан. 27-ноос хүйтэрч шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27, 28-нд алсын бараа муудна. 28, 29-нд өрөвхийлөлттэй.

Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 27, 28-нд үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 25, 26-нд баруун хойноос 6-9м/с, 27, 28-нд хойно зүүн хойноос 8-11м/с, зарим үед 12-14м/с, 29-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, 30-31-нд баруун хойноос 4-7м/с байна.

Температур: 25-26-нд шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна. 27-29-ний өдрүүдэд сэрүүсч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. 31-нээс дулаарч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27-нд сул хүчтэй мөстөлт, 26,28-нд  дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Ханбумбат нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 27-нд үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 26-нд баруун хойноос 6-9м/с, 27, 28-нд хойно зүүн хойноос 9-12м/с, зарим үед 13-15м/с, 29-нд баруун хойноос 10-13м/с, зарим үед 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. 30-31-нд баруун хойноос 6-9м/с.

Температур: 25-26-нд шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна. 27-ноос сэрүүсч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. 31-нээс дулаарч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27-нд сул хүчтэй мөстөлт, 29-31-нд  дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 26, 29, 30-нд бага зэргийн хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд салхи баруун, баруун хойноос 5-10 м/с. 26, 29-нд түр зуур 14-16 м/с,  хүрч ширүүснэ.

Температур: 25-нд өдөртөө дулаарч 6-8 градус дулаан байна. 26-нд  шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан. Бусад хугацаанд хүйтэрч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байх төлөвтэй байна.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2019.03.25

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019.03.25-04.01

Үзэгдэл: 26-нд Өлгий, Ховд, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Мөрөн, Булган, Арвайхээр, Чойбалсан, Өндөрхаан, Хөшигийн хөндий, Чингис хаан, 27-нд Ховд, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Мөрөн, Арвайхээр, Мандалговь, Гурвансайхан, Овоот, Ханбумбат, Чингис хаан, 28-нд Мөрөн, Гурвансайхан, Овоот, 29-нд Булган, Хөшигийн хөндий, Чингис хаан,  30-нд Хөшигийн хөндий нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэрэг цас, зарим нисэх буудлуудад хур тунадас орно.

Салхи: 26-нд Ховд нисэх буудалд зүүнээс, Чойбалсан нисэх буудалд зүүн хойноос, 29,30-нд Ховд, 26,27-нд Доной, 27,29-нд Баянхонгор, 28-нд Мөрөн, 25-26, 28-29-нд Булган, 26-27, 28-нд Арвайхээр, 26-нд Баруун-Урт, 27-нд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 29-нд Мандалговь, 28,29-нд Гурвансайхан, Овоот, Ханбумбат, 26, 29-нд Хөшигийн хөндий, 27, 28, 29-нд Чингис хаан  нисэх буудлууд ихэнхдээ баруун хойноос 9-12м/с. Зарим үед 16-18м/с хүрч цасан болон шороон шуурга шурна. Бусад хугацаанд ихэнхдээ 6-9м/с салхитай байна.

Температур: Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Алтай нисэх буудлуудад шөнөдөө 16-18 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн,  Өлгий, Баянхонгор, Мөрөн, Арвайхээр, Чойбалсан, Өндөрхаан, Мандалговь нисэх буудлуудад шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан, Булган, Баруун-Урт, Гурвансайхан, Овоот, Ханбумбат нисэх буудлуудад шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна. Хөшигийн хөндий, Чингис хаан нисэх буудлуудад ихэнх хугацаанд шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан, 25, 31-ээс бага зэрэг дулаарах төлөвтэй байна. Баруун болон төвийн аймгуудын нисэх буудлуудад 28-оос бага зэрэг дулаарах, Говь болон Зүүн аймгуудын нисэх буудлуудад хугацааны дунд үеэр бага зэрэг хүйтрэх төлөвтэй байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25, 27-нд Чойбалсан, 28-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, 29-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Булган, Чингис хаан, Ханбумбат, 30-31-нд Булган, Чингис хаан, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудал орчимоор  дунд хүчтэй сэгсрэлт, үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper