Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газраас санаачилсан Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн ажлын багийн “Бүс нутгийн хэмжээнд мэдээлэл дамжуулах бие даасан сүлжээ” сэдэвт хурал (CRV)-ыг Иргэний нисэхийн ерөнхий газрын НХУТ-ийн хурлын танхимд 2018 оны 3 сарын 15-нд 14:00 цагаас 16:30 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа. Тус хуралд ИНЕГ-ын харьяа газар, албанаас нийт 26 төлөөлөгч оролцлоо.
Тус хурлаар Ази, номхон далайн бүсийн CRV хэрэгжилт, хөрш улсуудын өнөөгийн түвшин, харилцан уяалдаа, МУ-ын агаарын навигацийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ, түүний зохион байгуулалт мөн CRV нэвтрүүлэх төлөвлөлт, VPN Сүлжээний аюулгүй байдлыг хангах талаарх танилцуулга хи йгдэж, хэлэлцүүлэг явагдаж 3 шийдвэр, 3 шийдвэрлүүлэх асуудал гарсан. Тайланг энд дарж үзнэ үү.