Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг зохицуулах ажлын хэсэг (MANPING)-ийн ажлын багийн нэг болох Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны хэрэгжилт, зохицуулалтын ажлын баг (MSARWG)-ийн анхдугаар нээлттэй хурал 2019 оны 4 дугаар сарын 05-ны өдрийн 14:00-16:00 цагийн хооронд ИНЕГ-ын хурлын танхимд зохион байгуулагдана. Семинарт дараах агуулгын хүрээнд танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Үүнд:
- Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа явуулах чадавхийн үзүүлэлтийн хүснэгтийн бөглөлтийг танилцуулах;
- Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах хэсгийн үйл ажиллагааны талаарх танилцуулга;
- JOINT SAREX баримтат кино;
- APANPIRG-APSAR/WG-д мэдээлэл хүргүүлэх IP танилцуулга.