ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Тэргүүн дэд дарга Б.Алтанцом болон албаны бусад хүн өнөөдөр Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн төвийн ахлах мэргэжилтэн Пуния Раж Шакиа, COSCAP-NA хөтөлбөрийн зохицуулагч Уэйн Лоие, COSCAP-SA хөтөлбөрийн зохицуулагч Мичель Врииденбург нарыг хүлээн авч уулзлаа.
Тэд ИНЕГ-ын хүсэлтээр Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал/УБХОУШНБ/-ыг Чикагогийн конвенцийн хавсралт 14, ICAO-ийн холбогдох баримт бичгийн хүрээн дэх бэлэн байдлыг хангасан байдал, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, үнэлэлт дүгнэлт гаргахаар хүрэлцэн ирсэн юм.
ICAO-ийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд ажиллана.